Д.Батсүх: Би Т.Билэгтийг өмгөөлөхөө больж байна
2013-09-09

Хуульчдын анхдугаар их хурал өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар Монголын хуульчдын холбооны зохион байгуулалт, албан тушаалтны бүрэн эрх, хууль дүрэмдээ зохицуулалт хийхээр хэлэлцэн баталсан байна. 10 дугаар сар хүртэл түр завсарлаад байгаа Хуульчдын анхдугаар хурал мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрмийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдсон. Тэрээр 1996 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1997 оноос өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт оролцоод, энэ чиглээр ажиллах болсон байна. 2006 өнөөг хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, дарга, ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж ирсэн байна. Тэрбээр“Хуульзүйн салбарт ажилласан 17 жилийн туршлагыг үнэлэн Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосонд талархаж байна. Би цаашдаа  хуульчдын мэргэжлийн хариуцлагтай байлгах, нэр хүндийг нь дээшлүүлэх нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэнэ” гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.

7

Түүнээс  сэтгүүлчид зарим асуултад хариулт авсан юм.

7

-Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн хувьд  ажлаа юунаас эхлэх вэ?

-Хуульчдын нэр хүндийг дээшлүүлэхийг хуульчдын холбоо зорилго болгож байгаа. Хуульчид хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн дүрэмдээ хуульчдын хариуцлагын тогтолцоог зааж өгнө. Хуульчдын эрхзүйн байдлын тухай хуулийг батлан гаргах нь нэр хүндийг нь өсгөх, мэргэжлийн  хариуцлагыг нь дээшлүүлэх алхам. Хуралдааны явцад олон талын асуудлыг хөндсөн. Нэгдсэн хариуцлагын тогтолцоог бий болгоно. Шүүгч, өмгөөлөгч, прокурор нар харилцан би биедээ үйлчилнэ.

7

-Та НИТХ-ын экс дарга Т.Билэгтийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо өмгөөллөө үргэлжлүүлэх үү?

-Энэ албан тушаалд сонгогдсоноор өмнө хийж байсан бүх ажлаа зогсоож, өнөөдөр  чөлөөлөгдөж байгаа. Тиймээс би Т.Билэгтийг өмгөөлөхөө больж байна.

 6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
yakhoo:
хуульчдын холбоо төрийн бус олон нийтийн байгууллага иймд яам нь ажлаа хийж байгаач наад холбоо чин ямарч асуудал шийдэх эрх зүйн орчин байхгүй харин ард түмний төлөөлөл болж чадах эсэхийг нь бид харж байна Шударга шүүх засаглалыг наад холбоо чин хяналт тавьж үгээ хэлж тэмцэж чадах эсэхийг цаг хугацаа харуулана даа амжилт хүсье Хүний найраанд битгий оролцоорой алхам тутамд чин ард түмэн харж байгаа шүү Батсүхээ ...
2013-09-10
Дорж:
Жинхэнэ хорчин Ерөнхийлэгч болжээ. АН МАН хоёрхалаас нэгтэй юм биш үү. Тэмүүжингийн дэмжлэгээр гарч ирсэн хүн нь МАН-ын Билэгтийн өмгөөлөгч, хорчин байна ш дээ. Жинхэнэ луйварчид толгойгоо өргөх цаг болж дээ
2013-09-10
dorj:
Шүүх дээр хор найруулж, хэрэг будлиулдаг жинхэнэ хорчин гар Хуульчдын ерөнхийлөгч болжээ. Ингэхээр Хуульчдын холбоо гэж ямар байгууллага вэ
2013-09-09
kkkk:
arai l bna shuu aldaa chini
2013-09-09