Ойрад түмний “Их хөгсүү-2” наадам болно
2013-09-09

    Ойрад Монголын Их Хөгсүү холбооноос зохион байгуулдаг “Их Хөгсүү-2” наадам энэ сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү наадам нь зөвхөн урлаг соёлын үйл ажиллагаа биш, Ойрад түмний түүх, урлаг соёл, хэл, ахуй, ёс заншил, ардын зан үйлийг олон нийтэд сурталчилан таниулдагаараа ач холбогдолтой юм. “Их Хөгсүү-2 “наадамд Ойрад угсааны Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул зэрэг 10 аймаг, Улаанбаатар хот, ОХУ-ын Халимаг, Тува, БНХАУ болон АНУ, Франц улсад амьдардаг арван гурван ястны төлөөлөл оролцоно. Хоёр өдөр үргэлжлэх “Их Хөгсүү” наадмын үеэр Ойрад түмний хувцасны их баяр, 13 ястны гэр хотхон, Ойрадын хэл, түүх, соёл шинжлэлийн олон улсын бага хурал болон баяр наадам болох юм. Мөн Ойрад угсааны 500 гаруй ардын авьяастны уран бүтээлийн тоглолт Буян-Ухаа спорт цогцолборт болно. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Энэ нэрээ ч бичиж чадахгүй юмнууд хачин сонин юм бичих юмаа түүхээ мэдэхгүй байж бага элийр хужаа минь монгол бол монгол...
2013-09-10
bkjhghg:
xytga xeregluulexgui max zylgaalga ., suug tsegee gej xeluul .... ezen CHINGIS xaanii ug martaj boloxgui sanagdana
2013-09-09