Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сөүлийн ой төгөл” нээгдлээ
2013-09-10

  Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болон экологийн бохирдлыг бууруулах зорилготой “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн  55 га талбайд эхний  бүтээн байгуулалтын ажил хийгдээд байгаа билээ. Тус хүрээлэн нь  гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхижүүлж,  нийслэлтэй ах дүү хотууд болон олон улсын байгууллага, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага,  иргэдтэй хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ болж, өнөөдөр “Сөүлийн ой төгөл”-ийг тус хүрээлэнд нээлээ. Улаанбаатар, Сөүл хотууд 1995 оноос ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын хөгжил дэвшил, хот байгуулалат, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. 2009 онд Сөүл хотын дарга асан У Сэ Хүн  айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын зүгээс санал болгосны дагуу  Сөүл хотын нэрэмжит ой төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар болжээ. Ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу 1,6 га талбайд Солонгосын уламжлалт гүн ухааны шийдлийг харуулсан дүрслэлтэй хийгдсэн энэ төглийг 3 тэрбум төгрөгөөр тохижуулсан бөгөөд хөрөнгө оруулалтыг Сөүл хот 100 хувь хариуцсан байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
өөөөөөө:
Манайхан цавчаад 1 тэрбумаар нь хийсэн арчилгаа үйлчилгээнд зарцуулах мөнгийг нь ч урдчилаад хуссан байгаа. Энэ талаараа сэргэлэн шүү золигнууд гэж.
2013-09-11
сэрж:
үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гадаад орнуудын нэрэмжит төгөлүүдийг бий болгож чадвал маш хурдан сайхан орчин бий болох юм биш үү
2013-09-11