Германы иргэн ОУОХ-ны ерөнхийлөгч боллоо
2013-09-11

  ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч 59 настай, хуульч Томас Бах сонгогдлоо. Тэрбээр 12 жил олимпийн хороог тэргүүлсэн 71 настай Жак Роггег залгамжилна. Томас Бах 119 жилийн түүхтэй ОУОХ-ны ес дэх ерөнхийлөгч нь болж байна.

Шинэ ерөнхийлөгч анхны эн тэргүүний даалгавар 2014 оны өвлийн олимпийг амжилттай зохион байгуулах гэж хэлжээ. Мөн 2016 оны Бразилийн зуны олимп түүнд багагүй ачаалал өгнө. Учир нь Бразильд олимпийн цогцолборын барилгын ажил  графикаас хоцорч яваа юм.

Томас Бах 1953 онд Германы Вюрцбург хотод төрсөн. Хөлбөмбөгөөр хичээллэх сонирхолтой байсан ч эцэг, эх нь туялзуур сэлэмний дугуйланд өгчээ. Түүний эцэг, эхийн зөв байсан гэдэг. Бах  хоёр удаагийн олимпийн аварга болж байсан  юм.

Томас Бах амжилттай бизнесмэн. Спортын хувцас үйлдвэрлэлээр алдартай “Adidas” компанид ажиллаж байсан. 1991 онд ОУОХ-ны гишүүн болж дэд ерөнхийлөгчөөр нь гурван удаа ажилласан. Сүүлийн жилүүдэд сэргээшийн асуудал хариуцсан тасгийг ахалж байв.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
áîëîìæèéí:
óóë íü ñåðãåé áóáêàä íàéäàæ áàéñàí þìñàí ãýõäýý áîëîìæèéí ñïîðòûí õ¿í áîëæýý 2040 îíû îëèìïûã õ¿é äîëîîí õóäàãò 85000 õ¿íèé ñóóäàëòàé öýíãýëäýõäýý õèéíý áèç äýý îäîîíîîñ ýíýíä õîíõ äóóëãàæ áàéãààðàé
2013-09-11