Олон улсын валютын сангийн мэргэжилтэн Монголд ирнэ
2013-09-11

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Олон улсын валютын сангийн хямрал хариуцсан мэргэжилтнүүд манай улсад удахгүй ирэхээр болсон. Тэд үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаж эдийн засгийн хямрал уу, валют санхүүгийн хямрал уу гэдэг учир шалтгааныг тогтооно” гэлээ

Эдийн засаг хүндхэн байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засагчид ч, эдийн засгийн хөгжлийн сайд ч манайд хямрал болоогүй гэж үзэж байгаа. Учир нь манай үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 1,5 их наяд төгрөг зэх зээл дээр эргэлдэж байгаа.

Гагцхүү валютын хомсдолоос үүдсэн хямрал гэж болох юм. 2007 онд Тайландад эдийн засгийн ийм байдал үүсч байсан. Бүх үйлдвэрлэл хэвийн байсан ч ам доллар хомсдолд орсон тохиолдол юм. Тиймээс манайхан одоогийн нөхцөл байдлыг эдийн засгийн хямрал гэж нэрлэхгүй байна.Үнэхээр хямрал мөн эсэхийг Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд тогтоох нь ээ.

Олон улсын валютын сан нь төрийн балансын алдагдалд орсон валютын хүндрэлтэй байгаа гишүүн орнуудад  дунд болон богино хугацаатай зээл олгож санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
монгол хүн:
жинхэнэ хямрал гаргасан эзний туслах нь ирж бидэнд зөвлөгөө өгөх гэж байна даа хахаха.
2013-09-11
hi bi bol sain naiz:
Youm aa meddeg hundee amjil hysie mongol uls gantshan bid negdehed l delhii buhiin duu lol
2013-09-11
zochin:
Tegmeer dee. Chadahgui baij IMF-iig ih muulsan daa. Odoo ter Batbayar saidiin amiig asuuh heregtei.
2013-09-11