Эрх зүйн орчинг өөрчлөхгүй бол зээлийн хүү буурахгүй
2013-09-11

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд даруй 23 жилийг ардаа үдлээ. Шилжилтийн үеэр хөл алдсан салбарууд олон ч эдгээрээс амжилттай шилжилт хийсэн, ахиц дэвшил гаргасан, ирээдүйнхээ амжилтын суурийг найдвартай тавьж чадсан нь банкны салбар. Монголын бизнесийн талбарт банк санхүүгийн салбар тэргүүлэх байр эзэлж байгаа.

Тиймдээ ч Азийн банкны холбооны XXX чуулганыг Монголын банкны холбоо гишүүн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулаар болсон. Энэ удаагийн чуулга уулзалтаар банк санхүүгийн салбарынхан хамтдаа мэргэжлийн асуудлаа хэлэлцэж, туршлагаа хуваалцах юм.

Чуулга уулзалт манайд болж байгаа нь Монгол Улс зах хязгаарын улс биш болсныг нотолж байгаа хэрэг. Ямар ч байсан бүс нутгийн хэмжээнд чуулах санхүүгийн төв болж буйн илрэл гэдгийг салбарынхан онцолж байна.  Ази бүхэлдээ хөгжиж буй эдийн засаг. Тиймээс сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв болж ирсэн. Өөрөөр хэлбэл, үсрэнгүй хөгжсөн бүс нутаг юм. Азийн банкны холбоо гол төлөв Зүүн Өмнөд Ази, Солонгос, Тайванд төвлөрч байсан бол өдгөө Төв Азийн зүг үйл ажиллагаагаа хандуулж байгааг чуулга уулзалтаас харж болно.

Гэсэн ч хөөрцөгдөж болохгүй. Энэ салбарт төр засгийн бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажил бий. Нэн тэргүүнд хууль эрх зүйн орчинг өөрчлөх. Эрх зүйн сайн орчинтой болсноор хөдөлдөг хөрөнгийг эрсдэл багатай барьцаалдаг болно. Эрх зүйн орчныг шинэчилж байж зээлээ төлөхгүй байгаа хүн шударгаар хууль ёсны дагуу хариуцлага хүлээдэг болно. Үүний дараа л зээлийн хүү буурах асуудлыг хөндөх нь илүү оновчтой. Түүнээс эрх зүйн орчин одоогийнх шиг байвал зээлийн хүү өндөр байна, буурсангүй гэж хэлэх ямар ч боломжгүй бол байгаа юм.

Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд дэлхийн жишгээс давсан мөнгө хүүлэлтийн луйвардагч байгаагаас биш банкуудыг устгасан биздээ
2013-09-11