Ч.Содномцэрэн Оросын Санал авах нэгдсэн өдрийн арга хэмжээнд оролцжээ
2013-09-12

СЕХ-ны  дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуровын урилгаар энэ сарын найманд  ОХУ-д болсон Санал авах нэгдсэн өдрийн арга хэмжээнд  оролцов.

Энэ арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуров Улаан-Үд хотод ажиллажээ. Энэ үеэр тэрээр  СЕХ-ны дарга  Ч.Содномцэрэнтэй хамт Улаан-Үд хотын Советский, Железнодорожный, Октябрьский районуудын сонгуулийн хэсгүүдээр орж сонгуулийн үйл явцтай танилцсан байна. Түүнээс гадна тэд ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын сонгуулийн байгууллагуудын харилцаа, хамтын ажилагааг улам хөгжүүлэх  талаар санал солилцов. Мөн ирэх 10 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо болох Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нээлтийн Ассамблей болон Дэлхийн Сонгуулийн байгууллагын зургадугаар бага хуралд оролцох асуудлыг хөндөж ярилцлаа.

СЕХ-ны  дарга Ч.Содномцэрэнг энэхүү санал авах нэгдсэн өдрийн арга хэмжээнд оролцох үеэр  Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын, тус улсын Ардын Хурлын дарга М.М.Гришевич, Сонгуулийн комиссын дарга Д.А.Ивайловский нар  хүлээн авч ажил хэргийн уулзалт хийв.

Буриад Улсын Ардын Хурал нь 66 суудалтай бөгөөд 33 суудалд нь 22 нам нэр дэвшүүлж, үлдсэн 33 суудалд нэг мандаттай тойргоос нэр дэвшигчид өрсөлдөв. Энэ удаа тус улсын Ардын Хурлын нэг суудалд 16 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн ба сонгогчдын ирц өмнөх 2007 оны сонгуулиас 10 орчим хувиар буурч 43,7 хувьтай байлаа. Хуулийн дагуу сонгогчдын ирцэд босго байхгүй учир ирцээс шалтгаалж сонгууль хүчингүй болох буюу дахин сонгууль явуулах зэрэг асуудал гардаггүй юм байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хүнээ:
Энэ Содномцэрэн гуай Оросоос судлахгүйгээр сонгуулийн луйвар хийдэг шүү дээ. юу суралцах гэж байгаа юм бол эсвэл очиж хор заах гээ юм болов уу
2013-09-12
Olloo:
Baliar orosuudtai yugiin haritsdag bnaa...luivarchidaas turshlaga sudalna gej yu bsan yum be..
2013-09-12