Филиппинд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
2013-09-12

Филиппиний Замбоанга хотод лалын зэвсэгт босогчид халдлага гаргаж, үүний улмаас өнөөдрийн байдлаар долоон хүн амиа алдсан хэмээн цагдаагийн газраас мэдээллэсэн байна.

Филиппиний арми лалын зэвсэгт босогчдын эсрэг ажиллагаа явуулж эхэлсэн боловч босогчид 300 орчим энгийн иргэнээр халхавч хийж байгааг эсэргүүцэж Филиппиний хойд хэсэгт 2000 гаруй иргэний хөдөлгөөн өрнөж байгааг ВВС агентлаг мэдээллээ.

Моро Үндэсний чөлөөлөх фронтын босогчид засгийн газартай хийж буй энхийн хэлэлцээнд саад учруулах зорилгоор нэг сая оршин суугчтай Замбоанга хот руу халдсан байна. Зэвсэгт босогчдын халдлагын улмаас 14 хүн шархаджээ. Филиппиний тэнгисийн цэргийн хүчний 2000 гаруй цэрэг лалын зэвсэгт босогчдын эсрэг ажиллагаа явуулж байна. Хэдийгээр цэргүүд давуу хүчтэй ч гэсэн босогчид 300 орчим хүнийг амьд бай болгосноос гадна мэргэн буучдыг ашиглаж байгаа учраас ажиллагаа удааширч байгааг онцолсон байна.

Моро Үндэсний чөлөөлөх фронтын удирдагч Нур Мисуари өнгөрсөн наймдугаар сарын 12-нд өмнөд нутгийн исламын шашинтнуудаас бүрдсэн тусгаар улс байгуулах болсноо зарласан нь Филиппинд эмх замбараагүй байдалд хүргэсэн гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тус улсын улс төрийн зүтгэлтнүүдэд энэ байдлаа түргэн зогсоож, энхийн байдалд шилжихийг сануулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
niigmiin daatgaliihan eronhii gazriihan Филиппин ajlaar yvah gej baihad tend baildaan bolj baidag.sain harznaj baij yvsan ni deer baihaa.
2013-09-12
өуууу:
Өө за за, нэртэйгээр нь "Амиа үрэгдүүлэгсэд" гэчих
2013-09-12