Зорчигч тээврийн хяналтын үзлэг эхэлнэ
2013-09-12

Зорчигч тээврийн техникийн хяналтын үзлэг буюу нийслэлийн хэмжээнд нийтийн тээвэрт үйлчилдэг том, дунд, бага оврын автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт энэ сарын 16-нд эхэлнэ.

Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн санд 2660 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг байна.

Тус бүртгэлд байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдал болон  иж бүрдэл, ерөнхий байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл нь MNS:4599:2003 эргономикийн стандартын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд, үзлэгийн хугацаандаа багтаж хамрагдах ёстой юм.

Нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийг батлан гаргажээ. Тиймээс тус байгууллагууд хуваарийн дагуу үзлэгтээ хамрагдахыг албаныхан уриаллаа. Нийтийн тээврийн техникийн үзлэг ирэх арваннэгдүгээр сарын 15-ыг  хүртэл үргэлжилнэ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин