Говьсүмбэр аймгийн Засаг даргыг огцруулжээ
2013-09-12

  Намрын сэрүү татаж, хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд улс орон даяар дарга, цэрэг гэлтгүй өвлийн бэлтгэлээ базааж буй. Харин Говьсүмбэр аймгийн хувьд өвлийн бэлтгэлээ бэлтгэх ажил нилээн удаашрах төлөвтэй. Учир нь тус аймгийн ИТХ-ын VI хуралдаан өчигдөр болж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

g Тодруулбал, тус аймгийн ИТХ 17 төлөөлөгчтэй бөгөөд өчигдрийн хуралдаанд МАН болон МАН-ын бүлгүүд оролцох боломжгүйгээ ИТХ-д албан бичгээр ирүүлсэн тул 9 хүний бүрэлдэхүүнтэй   хуралдсан аж. Энэ үеэр 2013 онд аймаг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн засаг даргын 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллаганы биелэлт, 2013 оны төсвийн тодотгол, “Нарт дизайн” ХХК-ны Хонхор хотхоны шинэ суурьшилын төлөвлөгөө, болон аймгийн АН-ын бүлгээс ирсэн засаг даргыг огцруулах шаардлагыг авч хэлэлцсэн байна.

g Улмаар аймгийн засаг даргын 2013 оны эхний хагас жилийн  ажлын биелэлтийг 36 хувьтай гэж хурлын төлөөлөгчид үзжээ. Тиймээс хуралдааны төгсгөлд АН-аас ирсэн шаардлагын дагуу аймгийн Засаг даргыг огцруулах талаар санал хурааж, олонхын ил санал хураалтаар уг асуудлыг шийдсэн гэнэ. g Хуралдаанаас гаргасан шийдвэрийг товч сийрүүлвэл,

“Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуулийн 18-ийн 1.1  22-ийн 1.8, 32-ийн 2, 32-6 зааснаар  үндэслэн Говьсүмбэр амгийн засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжуүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2013 оны эхний хагас жилийн байдлаар хангалтгүй гэж үнэлэгдсэн тул Л.Отгонжаргалыг аймгийн засаг даргаас огцруулах нь зүйтэй гэж үзэн Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсугай” гэжээ. h Энэхүү тогтоолыг энэ сарын 12-ны өдрийн дотор Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон гэнэ. f Харин хурлын эцэст аймгийн засаг дарга Л.Отгонжаргал хэлэхдээ “Миний хувьд энэ ажлыг хийхдээ шалтаг, шалтгаан тоочиж байгаагүй. Аль болохоор ажил хийх аргыг хайж хийж ирсэн. Тиймдээ ч ажлаа хийхдээ аливаа нэгэн улс төрийн намын өмнө бөхөлзөөгүй. Гэхдээ хуулийн өмнө, ард иргэдийн нийтлэг эрх ашгийн өмнө, эв нэгдлийн өмнө, аливаа иргэн хүний ая тухтай байдлын өмнө бөхөлзөж хийж ирсэн гэдгээ хэлье. Аливаа юмыг өөр нүдээр харж хийнэ гэдэг бол хүн болгон чаддаг зүйл биш гэдгийг хэлмээр байна.

g

Яагаад вэ гэвэл хүн өөрийнхөө амьдралд мөн бусдын амьдралд аливаа юмыг өөрөөр харахад нь туслаж өөрийнхөө  амьдралын хуудсанд мөрөө үлдээж явах нь чухал байдаг. Би энэ мөрдлөгийг өөрийн ажлын болон хувь хүнийхээ уриа болгож ирсэн цаашдаа ч ингэж явна. Эцэст нь би энэ ажлыг хийж байх хугацаанд аль болохоор иргэддээ туслаж, мөн өөрийнхөө амьдралд бусдыг хүндэлж, бусдад хүндлэгдэхээр хэмжээнд явъя гэсэн үндсэн зарчмыг барьж ирсэн.  Цаашдаа ч энэ зарчмаа барьж явна. Өнөөдрийн та бүгдийн гаргасан шийдвэр та бүгдийн бүрэн эрхийн асуудал тийм учраас би яриагаа өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа” хэмээн өгүүлсэн аж. g Ямартаа ч, тус аймгийн ИТХ дахь АН-ын есөн төлөөлөгч аймгийн засаг дарга Л.Отгонжаргалыг ийнхүү огцруулсан тул дараагийн засаг дарга хэн болохыг тус аймгин АН-ынхан шийдэх биз ээ. g Дашрамд сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө албан ёсоор хүлээлгэн өгсөн Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км урттай автозамын нээлтийн ёслолд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон. Энэ үеэр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал нар оролцон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

g

Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байх үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал ерөнхий сайдад хандан “Та хоёр ч удаа манай аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрч байна. Манай аймгийн бүтээн байгуулалт, ажил амьдралтай танилцах боломж удахгүй тохион гэдэгт итгэж байна. Ажлын цаг заваа зохицуулан хоёр өдрийн айлчлал хийнэ үү” хэмээн урьсан билээ.

Харин ерөнхий сайд хариуд нь “Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй хугацаанд зургаан аймгийн ажилтай танилцаж амжаагүй яваа. Тэдний нэг нь танай аймаг байсан юм. Удахгүй ажлын цаг завыг зохицуулан танай аймагт  ажиллана” амласан. Гэвч засаг дарга Л.Отгонжаргал ийнхүү огцорч байгаа тул Ерөнхий сайдын амлалт дараагийн Засаг даргын үед хэрэгжих бололтой. j П.Наран

Shuud.mn
Сонин хачин
дунжаа:
отгонжаргалыг ямар дарга гэхэвдээ авгайгаа даргалж чадахгүй байж их зантай дээрээ донгио юм л байдаг чойрын хүүхэд гээд нутагтаа юу хийсэн юм бэ хэлээд харуулаад өгөх юм байна уу байгаа бол хэлээд аль
2014-10-21
арджав:
отгонжаргал гэдгийг огцруулсан нь маш зөв. богинохон хугацаанд дарга хиймэр болохдоо өөрийгөө их юманд бодсон дуугарч ядсан юм л байсан. бас болоогүй орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс идсэн л байна лээ шүүдээ
2014-10-21
зочин:
одоо ардчилсан нам гараад юу ч хийж чадахгүй бусниулж байна даа, номын сангийн дарга нь төрийн албанд огт ажиллаж үзээгүй насаараа гутал засварчин байсан нэг нөхөр дарга болоод алингаа мэдэхгүй будилж төрийн үйлчилгээг завхруулж байна, түүнд албан тушаалаасаа татгалзах ухамсар алгаа.
2014-09-15
зочин:
мэхт мэхэндээ унаж байгаа явдал ан намтай хуувилдаж засаг дарга болсон боловч хамтрагчиддаа нудруулж байгаа юм энэ нөхөр ер нь олигтой юм хийж чадахгүй нөхөр муу нэртэй баянмөнх лжаахан юм хийгээ биздээ 2 нутагтай хүн хол явдаггүй тэлээ хурга таргалдгүй гэж
2013-11-29
зочин:
ан гэж хэдэн усан тэнэг малнууд байна аа. энэ орон нутгийг сүйрүүлэх зорилготой байх аа. сүмэр сум нь даргаасаа эхлээд юу ч мэдэхгүй бацаанууд байх юм. баянтал сум нь бас ижил. орлогч дарга нь 10- ч төгсөж чадалгүй шалгалтандаа унаж байсан хот хоорондын таксиний жолооч гэж байгаа. сураг сонсохнээ орлогч дарга отгонтөгс нь ахийнхаа нэр дээр сум хөгжүүлэх сангаас зээл авч 10 сая төгрөгийн гож, авсан гэж байгаа. улаан хацраасаа бусдыг нь шинэчилж аваад таксиний жолоочоос орлогч дарга болсон гэсэн. инээдтэй бас хармасмаар юм
2013-11-27
эцэг эхчүүд :
говьсүмыэр аймгийн боловсролын нэр хүндийг 1-3 хүн л унагаад байгаа шүү дээ ж нь: хүний араас хутга шаана энэ тэр гэж ярьдаг дарга мэргэжилтэн байдаг уу тэгээд ч энэ хэдэн цэцэрлэгүүд нь бүгд хүүхдийн хоолны мөнгө иддэг болоод бүүр таргалчихсан байгаа биз дээ,энийг хэн өөхшүүлж хамт идэлцэж ядарсан эх эцгүүдээр дайжигнаж байсан түүнийг олж хараад байхад та нэр ву г нь өмөөрөөд байгаа вм бэ тэгээд яахий дандаа ийм хулгайчуудтай эвлэрээд л тэд таргалаад ажилтан алба хаагчдаа дарамтлаад байх гэж үү
2013-11-20
эцэг эхийн төлөөлөл:
Боловсролын чанарын шинэчлэл эрчимтэй явагдаж байгаа энэ үед төрийн албанд ажилаагүй туршлагагүй боловсролын талаар мэдлэг төсөөлөлгүй, чадваргүй Пүрэвцэцэг Говьсүмбэрийн боловсролын салбарын ажлыг үнэхээр унагаж байна. Энэ хүн ийм хурдтайгаар ажиллах юм бол ажил явахгүй ээ.Тухайн албан тушаалд түр томилогдоод багагүй хугацааг өнгөрөөж буй боловч ажлынхаа учрыг олох гэж хичээдэггүй, өөр шаардлагагүй зүйлд анхаарлаа хандуулан хумсаа нуусан муур шиг авирлаж байна. Энэ хүн өөрөө "ЗӨВ МОНГОЛ ХҮН"мөн үү
2013-10-28
zochin :
ardchilal ardchilsan namiin umch bish shuudee bolovsrolgui buuni nohoi nuud mini turiin albani talaar chut oilgoltgui. irgediin amidraliin talaar bur medehgui hun aimag hugjuulj chadah uu munhag shiidver gargah bh daa
2013-10-25
зочин :
ГСА дарга солигдож болно гарсан дарга нар нам гэхээсээ илүү бидний амьдрал ямар вэ юу хийвэл аймгийн иргэдийн амьдрал , байгууллага дээшлэх талаар бодмоор байна солиод байдаг улам дордож байна. одоо гарч байгаа дарга төрд ажиллаагүй байж ажил аваад сайн ажилтай боловсролын газрын даргаа жирэмсний амралттай байгаа хүнийг ажлаас халж ажиллаа эхлэж байгаа энэ хүн хэдэн хүний амьдралаар тоглох бол АН иймэрхүү байна одоо дахиад юу хийх юм мэдэхгүй цаг хугцаа харуулах байхдаа
2013-10-18
Тууштай:
Утсан хүүхэлдэйд хэн ч яах вэ
2013-10-11
zochin:
zangaragtai hun l ene aimagt heregtei dee
2013-09-17
зочин:
Отгонжаргал бол зөв сэтгэлгээтэй чадвартай сайн дарга, өмнөх Баянмөнх тэнэгийн гай гарч байна. Манай аймгийн АН-ынхны байж байгаа царайг одоо хар л даа эд нар дарга байж чадахгүй ээ. Боловсрол муутай хэдэн тэнэг юмнууд. Одоо яанаа АН-аас Отгонжаргалыг гүйцэх хүн гараасай. Үгүйдэ. Одоо тэр иргэдийн хурлын дарга, сумдын засаг дарга, багийн засаг дарга нарыг нь хар л даа өрөвдмөөр юмнууд яана даа. Тэр АИТХ-ын дарга гээд байгаа Баянжаргалын байж байгаа үг хэлж байгаа царайг ээ. Яаж 4 жил ажиллана да.
2013-09-17
нууц:
өөхөнд боовч хүн идэхгүй өвсөнд боовч үхэр идэхгүй өлбийсөн биетэй үр удам минь байх ёсгүй
2013-09-15
хас өө:
манай улс нам улс болчждээ хөөрхий
2013-09-15
эрх чөлөө:
тэнэгийн дунд цэцэн байх хэцүү
2013-09-15
гггггггггггггггггг:
зүгээрээ ах минь таниар их бахрахдаг шүү юу ч болж байсан аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байгаарай энэ хамгийн чухал хэрэг шүүүүү
2013-09-15
smile:
миний бие өдгөө 78 жилийг үдхэд ийм сайхан ажилаа хийж байгаа засгыг хараагүй ээ унаган нутгийн минь хүү гараад нутгаа сайхан болголоо зүгээрээ эннээс ихийг хийж чадна гэж манай эмээ хэллээ
2013-09-15
багын анд Гана:
зүгээрээ найз минь эзний алба ээлжтэй хааны алба халаатай байдаг юм энэ албыг хашсан хугцаа бага ч гэсэн хийсэн бүгд чинь говьсүмбэрчүүдийн нүдэнд ил байна миний найз илүү ихийг хийж чадна
2013-09-15
зочин:
зөв шийдэл байнаа МАН-нхан тэр чигтээ далд орвол таарна даа
2013-09-15
Зөв зөв:
Зөвөө зөв. Говьсүмбэр аймаг ардчилалгүй арай дэндцэн аймаг байсан юм. Одоо л ардчилалын салхи сэвэлзэж байх шиг байна. МАН олон жил ноёрхсон Засаг Баянмөнх нь АН-ын хүмүүсийг ажилгүй болгож гудманд гаргадаг, түүнийг тойрон хүрээлэгчид нь энэ тэндхийн агентлаг, хэлтсийн дарга хийсэн. Ажлын хариуцлагагүй, авилгал авдаг, албан тушаал буурч ажиллах дургүй, хамраа сөхсөн хэдэн юмнууд байсан, одоо харин 50 хувь нь ажлаасаа халагдаад байна. Өшөө 80, 90 хувьтай халаа сэлгээг хиймээр байна. Төрийн албаны халаа сэлгээг ардчилал, ард түмний сайн сайхан амьдралын төлөө, шудрага нийгмийн төлөө, хуулиа хэрэгжүүлдэг нийгмийн төлөө, нийгмийн дорой буурай хэсэгт төрийн алба, түүний үйл ажиллагаа хүрдэг байх зарчмын төлөө хийх ёстой юм. Төрийн албаны халаа сэлгээ гэдэг зүйл огт байхгүй байж болохгүй. Тахиулсан бурхан шиг насаараа дарга хийх сонирхолтой, авилгал авах сонирхолтой, ажлын хариуцлага байхгүй улсуудыг халах нь зөв. Жирийн нэгэн талын малчны хүүхэд их, дээд сургууль төгсөөд ажилгүй гудам хэсээд явж байхад, насаараа дарга хийчээд, тэтгэвэртээ гарчаад мөн л өөр газар очоод орон тоо бөглөцөн цалингаа аваад, дээр нь тэтгэвэрээ аваад байгаа нь бас нийгмийн шудрага ёс мөн үү. Үүний төлөө тэмцэнэ шүү Говьсүмбэр аймгийн АН-ынхаан. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Сайн сайхан амьдралтай Говьсүмбэрчүүдийн төлөө урагшаа.
2013-09-15
haagii:
govisumberiinhend chini bichsentei sanal niilj bna A-namiihan oorsdoo garah gd sn huniig huiwaldj bgd ogtsruulj bgd setgel dunduur bna
2013-09-14
haagii:
Ardchilsn namiihan daam garchhjee buh aimguud A-namiin zasagtai bolloo doo MAXN-n engiin humuusiig hawchsaar l bna da
2013-09-14
зочин:
Онжийдоо амжилт хүсье. Хийе гэсэн эрмэлзэлтэй, бизнес сэтгэхүйтэй залуу. Дараа нь томилогдох даргад нь энэ хүнээс илүү их ажиллахгүй бол болохгүй нь байна шүү.
2013-09-13
самбуу:
Отгонжаргал бол боловсролтой соелтой гэгээтэй орчин уеийн шинэлг сэхээтэн тицм учраас хаана ч ажиллах чадвартай идэж уусан юмгуй учраас сандлаас зууралдах шаардлаггуй харин ицм хунээ явуулаад улдсэн хумуус нь аймгаа улам дорууланадаа. МАН ын орон нутаг дахь хэд нь ч бур баларна Отгонжаргалд дараагийн ажилд нь амьжилт хусеье Цаг цагаараа бацдггуй цахилдаг хохоороо бацдггуй юм плбан тушаалд улайрагчид улайрч л байг
2013-09-13
Demjigch:
Yalzarsan niigmiig gantsnch gesen hun gereltuuleh geheer ingej untraadag bhgui yu. Ooriin bodoltoi mundag zaluu bn, amjilt.
2013-09-12
gggg:
А намынхан л дотроо алалцаад өөрсдийгөө унагаж байгаа биздээ. Энэ залуу харин сандал суудалтайгаа зууралдаагүй бна. Харин Багануурт засаг даргаа огцруулсан ч одоо байгаа нөхөр нь албан тушаалдаа тун дуртай мэдрэл нөхөр байдаг гэсэн. Энэ залуж шиг бай л даа.
2013-09-12
jakaas:
Onjii naizdaa shine hyntei bolsond bayar hyrgie Er hynd eznii albiig uguh udur bailgyi l yahab, yamar amidral dyyssan bish.10_n g-nhen chamaar baharhdag shyy
2013-09-12
Боржигин бичсэн нь:
Олонх нь цөөнхөө зөвч бурууч хэмэлж иддэг нь монголчуудын зан юмдаа
2013-09-12
zochin:
ardchilsan gesen bichig nvvrendee naasan kommunistuud alban tushaal mungu hurungu ashig sonirholiin tuluu negniigee alj ch magadgvi
2013-09-12
гурван сумтай аймаг:
гурван сумтай аймаг хөгжлөө юу нэг дарга гарч ирээд л сансарт хөөрнө гэнэ аяаяа
2013-09-12
зочин:
Уул залуу хүнийг зоригжуулж тус дэм болж ажиллуулж чадвал манай эх орон хөгжих ёстой гэж бодож байна. Яагаад заавал хүн болгонд таалагдах гэж. Хэн нэгэнд таалагдахгүй болохоор огцруулж солино гээд ажил хийлгэдэггүй энэ балиар үзлээсээ салцгаамаар юм. энэ залуугийн хэлсэн үг таалагдаж байна. Говьсүмбэрчүүдээ сонголтоо л зөв хийцгээгээрэй
2013-09-12
Амгаа:
Новшроод байхгуй ажлаа өгнө гэдэг сайн л хүн байна.
2013-09-12
Говьсүмбэрийхэнд:
Энэ даргыг зайлуулахыг АН-ын нөхөдүүд нь бузар хуувилдаанаараа зайлуулж дээ хуралаас нь харахгүй юу МАН-ыхан байхгүй тэд нар нь ичээд зохион байгуулалттай ирээгүй бна.Говьсүмбэрийн ард ирэгдээ үнэхээр та бүхний төлөө юм хийх сэтгэлтэй хүн бол хийдэг хүн бол тэмцэж авч үлдэх хэрэгтэй шүү,голцуу бусад нь ууж идэхгээд болохгүй болхоор хуйвалдан унгаадаг юм даа зайлуул
2013-09-12
зочин:
Сайхан мэдээ бна, Чойрт хөгжил ирэх нь,дэд бүтэц сайн хөгжсөн боловч иргэд нь МАХН-д баригдсан бсн юм .
2013-09-12
боржигон:
Маш сайн мэдээ байна, ГСАймагт олон жил МАХН ноёлохдоо огт хөгжүүлээгүй, ард түмнийг нь дарангуйлснаас өөр хөгжилд хүргээгүй юм, үүний төлөөсөө ЗД асан Баянмөнх нь шоронд биеэрээ төлж бгаа. ГСА-ийн АН-ынханд баяр хүргэе , сайн ажиллаарай.
2013-09-12
wwww:
ovoo er yumaa. law alban tushaaltaigaa zuuraldahgui n ee.
2013-09-12