МҮЭХ-ноос өнөөдөр жагсаал зохион байгуулна
2013-09-13

 

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаатай холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Тиймээс Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд 12 цагаас тайван цуглааныг зохион байгуулахаар болоод байгаа юм.

Тус холбооноос УИХ-ын ээлжит бус чуулганд хандаж хүргүүлсэн мэдэгдлийнхээ хариуг энэ сарын 15-ны дотор, Засгийн газарт тавьсан шаардлагын хариуг 20-нд авна гэдгээ мэдэгдээд байгаа.  Тус шаардлагад ирэх жил цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах талаар тусгажээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэнхэглэхээ татаач ээ:
улам бүр мөнгөний ханш унана шүү дээ энэ өнгөрёөн бүрд харагдсан үүнийг яагаад ойлгодоггүй юм болов оо огт өөр арга хэрэгтэй байх даа
2013-09-14
Irgen:
Demjij bna
2013-09-13