Банкууд 134.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
2011-11-24

Өнөөдөр Монголбанкнаас мэдээлэл хийн,  банкны салбарын үндсэн үзүүлэлтүүдийн талаар дараах мэдээллийг өглөө. Банкны салбарын нийт активын хэмжээ 2011 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 0.9 их наяд төгрөгөөр буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 49.5 хувиар өсчээ. Банкуудын эх үүсвэрийн өсөлт тогтмол хадгалагдаж байгаа нь активын өсөлтөд нөлөөлсөөр байна. Нийт зээлийн хэмжээ 5.0 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 165.3 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр буюу 61.2 хувиар нэмэгдлээ. Нийт зээлийн багцын 94.5 хувийг хэвийн, 1.5 хувийг хугацаа хэтэрсэн, 4.0 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа бөгөөд банкны системийн хэмжээгээр 201.5 тэрбум төгрөгийн хэмжээтэй байна. Банкуудын ашигт ажиллагаа сайжирсаар байгаа ба төгрөгийн зээлийн хүү 2011 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 15.9 хувьд хүрсэн нь оны эхнээс 2.5 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 3.6 нэгжээр буурсан бол валютын зээлийн хүүгийн хэмжээ оны эхнээс 0.8 нэгжээр өсч, өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр буурчээ. Хөрвөх чадвар бүхий активын хэмжээ 2.9 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 80.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Хөрвөх активын хэмжээ буурч байгаа нь банкуудын зээл олголт нэмэгдэж байгаатай холбоотой байна. Мөнгөн хөрөнгийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 91.4 тэрбум төгрөгөөр өссөн бол богино хугацаат хөрөнгө оруулалтын хэмжээ 0.8 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 172.1 тэрбум төгрөгөөр буурлаа. Харилцах 2.1 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 4.4 тэрбум төгрөгөөр буюу 0.2 хувиар буурсан бол хадгаламж 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 34.1 тэрбум төгрөгөөр буюу 0.9 хувиар өсчээ. Нийт хадгаламжийн 70.5 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байгаа бол үлдэх 20.5 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна. Харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ оны эхэнтэй харьцуулахад буурч байгаа хэдий ч банкуудын хадгаламжийн өсөлт тогтвортой байна. Банкны салбарын нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 830.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 10.2 тэрбум төгрөгөөр буюу 1.2 хувиар өслөө. Банкуудын ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа бөгөөд банкны салбар оны эхний 10 сард 134.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Банкны эрсдэл даах чадварыг илэрхийлэгч өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 14 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон доод хэмжээнээс 2 нэгж хувиар өндөр байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хүрээнд  Зээлийн мэдээллийн тухай хуулийг УИХ-аар батлуулаад байгаа бол Хадгаламжийн даатгалын хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулахаар бэлдэж байна. Мөн түүнчлэн банкны тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсантай холбоотойгоор холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Үүнээс гадна банкны эрсдлийн удирдлага, компанийн засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл, хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны эрсдэл даах чадварыг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогод олон улсын стандартын хүрээнд шинэчлэлт хийх, банкуудад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр 2012 оны мөнгөний бодлогын чиглэлд тусгагдаад байна.  
Shuud.mn
Сонин хачин
Undur huutei zeel olgoj Ard tumnee shulj bga yum chin Bayajiahaas uur yah bilee... muusain luivarchid ......Bnak mungutei bla geed bidnii amidral deerdeh bish dee
2011-11-24