@Таны хүүхэд хаана, хэнтэй нөхөрлөж юу хийж явна !!!
2013-09-13

Өсвөр насны охин найзындаа хичээлээ давтана гэж гараад 10 хоног гэртээ ирсэнгүй ээж нь сураг ажиг тавьсаар аргаа баран цагдаад мэдэгджээ. Цагдаагийн ажилтнууд охиныг эрэн сурвалжилж зочид буудалд үеийн 3 охинтой, өөрсдөөсөө ахимаг насны эрчүүлтэй согтуу байхад нь олжээ. Хүүхдийн байцаагч эмэгтэй охидыг байцаан мэдүүлэг авч эмчийн үзлэгт оруулахад охид аль хэдийнээ бэлгийн харьцаанд орсон байлаа. Харин тэдгээр охидын эх нь энэ тухай сонсон, миний охид тийм байх ёсгүй гэж мэлзлээ. Эдгээр охидын ээжүүд бүгд өрх толгойлсон эмэгтэйчүүд арилжаа  наймаа хийж, шөнийн бор хоногт гэртээ орж ирдэг гэлээ.

Тэд охиддоо өдий болтол итгэж явжээ. Гэтэл охидыг уруу татаж архидсан эрчүүд,  өөрсдөө хүссэн учраас бид хамт байсан гэж мэдүүлэн, ялаас мултрах санаатай, охид ч тэдэнд буруу байхгүй бид өөрсдөө хүссэн гэж мэдүүлэг өгчээ. Мэдээж цагдаагийн байгууллага учрыг нь олж хужрыг нь тунгааж  асуудлыг шийдэх л байх. Харин  цэцэг цэврүү шиг охидын цаашдын хувь заяа хаашаа эргэх бол!  хичээлээ таслаад хэд хоноход анги даасан багш нь ч анхаарсангүй ээж нь ч багшид нь хандаагүй байгаа юм. Мөн  сургуулийн насны хүү гэрээсээ даажин өч төчнөөн хонож хулгай, дээрмийн хэрэгт холбогдон хэрэгтэн болох дээрээ тулаад байхад араас нь сураг ажиг тавьдаггүй эцэг, эхүүд ч байсаар л байна.

Энэ мэтчилэн эцэг, эх сурган хүмүүжүүлэгч нарын харилцан уялдаа холбоо муу, хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас болж, шилжилтийн насандаа яваа охид, хөвгүүд  садар самуунд уруу татагдан гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсоор байна. Гол төлөв эцэг, эх асран хамгаалагч нь хараа хяналт тавьдаггүй,  гэр бүлийн архидалт, таагүй орчинд амьдардаг хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, гэмт халдлагад өртөх нь их байгаа судалгаа ч гарчээ. Эдгээр хүүхдүүдэд хэн хараа хяналт тавьж, хайр халамжаа зориулах вэ!  Энэ асуултыг танд үлдээе.

Үүнээс гадна аюулын харанга дэлдэж байгаа бас нэг асуудал бол “Элдэв үнэртэнд мансуурсан хүүхдүүд байна?” гэсэн мэдээлэл юм. Тэр дундаа хар тамхины төрлийн зүйлд хэсэг бүлгээрээ хүүхдүүд мансуурсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад тасралтгүй бүртгэгдэх боллоо. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсооход иргэд та бүхний оролцоо чухал  байгаагаас гадна ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын захиргаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил зохион байгуулан, хор холбогдлын талаар яриа, таниулгыг  байнга хийх зайлшгүй шаардлагатай  байгаа юм. Эцэг, эхчүүд та бүхэн ч өсвөр насны болоод оюутан насны хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хаагуур хэнтэй нөхөрлөж юу хийж явааг анхаарч энэ аймшигт тахлаас сэрэмжлээрэй.

http://www.ubpolice.mn/?p=3279#more-3279

Shuud.mn
Сонин хачин
ganga:
bayn selenge met ni huuhduudiig bur niitiin teewereer ungui zorchuulna geedel
2013-09-13
qwertyi:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-13