МҮЭХ-ныхон тайван жагсаал хийж байна
2013-09-13

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тэд өнөөдөр Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд тайван цуглаан хийж байна.

Уг жагсаалд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй ҮЭ-ийн салбарын 13 хорооны тэргүүлэгч, тэдний гишүүн дэмжигчид оролцож байна. Энэ үеэр жагсаалд оролцогч ҮЭ-ийн гишүүд, дэмжигчтэй ярилцлаа.

.

Дээд мэргэжилтэй хүмүүсийн цалин огт хөдөлгөөнд орохгүй

.

БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг

-МҮЭХ-ноос хөдөө орон нутгийн ҮЭ-ийн гишүүдтэйгээ бүсчлэн уулзалт хийсэн. Энэ уулзалтаар иргэд хөдөлмөрчид маш олон саналыг ирүүлсэн. Тиймээс манай МҮЭХ-ны салбарын 13 хороо нэгдэж, төр засагт дуу хоолойгоо шаардлагатай байна гэж үзсэн. Тиймээс өнөөдөр МҮЭХ-ноос тайван жагсаалыг хийж, Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагад ирэх жил цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах талаар тусгасан байгаа.

Хэдийгээр цалингын доод хэмжээ 192 мянга болсон ч бусад хүмүүст нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, багш, эмч гэх мэт дээд мэргэжилтэй хүмүүсийн цалин огт хөдөлгөөнд орохгүй гэсэн үг. Тиймээс бид тэдний цалин, тэтгэвэрийн асуудлыг нэмүүлэх гэж энэ тайван жагсаалыг зохион байгуулж байна.

.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжтой

_.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

МҮЭХ-ноос зохион байгуулж буй уг жагсаалд МҮЭ-ийн идэвхитэн сонгуультнууд оролцож байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ иргэд хөдөлмөрчдийн тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газарт илэрхийлэхээр тайван жагсаал юм. Уг тайван жагсаал зөвхөн Улаанбаатар хотод өрнөөгүй, бусад аймгийн төвүүдэд зэрэг өрнөж байгаа. МҮЭХ-ноос тавьж байгаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын олон тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар хэрхэн шийдээс тэмцлийн дараагийн үйл ажиллагаа шалтгаална. Бидний  УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлага зөвхөн ҮЭ-ийн гишүүдийн асуудал биш, монголын 2,8 сая иргэдийн асуудал. Иймээс манай тайван жагсаалыг монголын ард түмэн нийтээрээ дэмжиж байгаа гэж бодож байна.

Хөдөлмөрийн хөлсийг хэдэн хувиар нэмэгдүүлэхийг хэлэлцээрийн шатанд шийднэ. Урьдчилсан байдлаар МҮЭХ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжтойг судалгаагаар тогтоосон. Манай улсад цалин, тэтгэвэртээ сэтгэл хангалуун хүн тун цөөн байгаа.

.

Төр засаг маань бидний үгийн сонсоно гэдэгт итгэлтэй байна

.

ГССҮТ-ийн сувилагч Д.Лхагвасүрэн

-Би эрүүл мэндийн байгууллагат 27 жил ажиллаж байна. Гэвч бидний цалин нэмэгдсэн юм байхгүй. Нэмэгдлээ ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Тэгэхээр цалин маань амьдралд нэмэгдсэн юм байхгүй. Тиймээс манай байгууллагаас гурван хүн энэ жагсаалд байгууллагаа төлөөлөн оролцож байна. Төр засаг маань бидний үгийн сонсоно гэдэгт итгэлтэй байна.

рр

МҮЭ-ний холбооноос Засгийн газар, Улсын Их Хуралд хандан дараах шаардлагыг хүргүүлж, энэ сарын 20-ны дотор хариу ирүүлэхийг шаардсан байна. Үүнд:

• Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх

• Үнэ ханшны зохиомол өсөлтийг хязгаарлах, хүнс, өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг сайжруулах

• Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцлийг уян хатан болгох, үнийн огцом өсөлтөөс шалтгаалж дундаж орлоготой гэр бүл зээлийн босго нөхцөлийг хангах боломжгүй болж байгаа зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, орон сууцны талбайн үнийн үндэслэлд төрөөс зохистой хяналт тавьдаг байх

• Дотооддоо болон импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих замаар өрсөлдөх чадвар бүхий тогтвортой үйлдвэрлэл, чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх

• Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байх хууль эрх зүйн шинэ орчныг Ашигт малтмалын тухай болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бий болгон тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгэм, ахуйн орчин, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлыг иж бүрэн шийдвэрлэж байх нөхцөлийг бүрдүүлэх

• Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах

• Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг оновчтой хийж хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэнд тавих мэргэжлийн хяналтыг сайжруулах, хөдөлмөрийн хууль тогтоомж болон иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зэргийг шаардаж байгаа ажээ.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
demjij bn
2013-09-15
zochin:
Demjij b.n turiin alba yalanguya emch suvilagchin tcalin arai l dendej b.n tegeed yum l bol ta nar tangarag urgusun gej am taglana tcalingaa nemj achaalalaa buuruulahgvi bol aldaa endegdel garsaar l b.h bolno dariuhan emch nariin tcaling 2 sayd hvrgeh heregtei
2013-09-15
oogiii:
demjij bna nemj chadahgvi l de zasgiin gazar ni daramtlaa l budaa ene bol zvgeer l shou ard tvmnii tolgoig ergvvlj bga shou sh dee
2013-09-14
doogii:
demjij bn
2013-09-14
Foch:
Demjij. Bgaaa shuuu amjilt
2013-09-14
lll,:
bitgii davar , yamar ih zavtai humuus be?
2013-09-13
тунгаа:
ҮЭ- бол ямарч хээл хахуул авилгал хүнд сурталгүйгээр,хөдөлмөрчин олныхоо үгийг сонсож,хүнийхээ төлөө,нийгмийнхээ хөгжлийн төлөө,шударга төр засагтай байхын төлөө эвлэлдэн нэгдэж нээлттэй байж чаддаг цорын ганц байгууллага мөнөөс мөн.ҮН-н байгууллагад улс төр,албан тушаалын хэнээрхэл байхгүй байх ч ёсгүй билээ,Иймээс БШУ-ҮЭ-холбоо -эрч хүчтэй ажиллах хэрэгтэй.Ялангуяа улсын гэгдэх гарын 5 хуруунд багтах Их,дээд сургуулиуд дээр өөрчлөлт, шинчлэлтийн нэрээр ямархуу үйл ажиллагаа явагдаад байгааг,анхаарч үзэх шаардлагтай байна.өчигдөрийн мэдээгээр ШУТИС-н удирдлагатай уулзах гээд 2 удаагаа нэг ч хүн олж чадсангүйгээ ярьж байсан,Энэ хүмүүс өдрийн цагаар бус шөнийн цагаар ажиллаад хууль бус шийдвэрүүд гаргаад байдаг юмуу бишүү Сайхан залуучууд гарч ирээд хөдөлмөрчдийнхөө итгэлийг даасан шиг дааж чаддаг л юм бол,өөрийнхөөрөө шударга сайхан зоригтой ажиллах хэрэгтэйшдээ.нэг намын дарангуйлалд орох гэж арай дэндүү байнаа,Нэг албан тушаалд оччихоод ажлаа ч хийж чадахгүй бөмбөг шиг битгий байгаачээ,,,
2013-09-13
businessman:
Turiin alba haaj bid nariin hamag baidgaa barj oldog mungiig zureer l ideed l suudag turiin alban haagchid bitgii davar . . .
2013-09-13
zagaa:
demjij bnaa turin alban haagch nariin zeeliin sudalgaag gargaj vzbel 70-80 hubi ni tsalengiin zeeltei vldsen hubi ni arai der geh ni haaashaa yum bairnii urt hugatsaatai zeeltei bn shte odoo bi gehed hvvhdiinhee surgaltiin tulburiig yaj hiinee gej bodood suuj bn urid ni 15 honogiin hvnsee 100.000 bagtaadag bsan bol odoo 150-180 mynga bolood bn shte iim bhad yugaa idej yugaa umsuh yum be tur zasgiihaan
2013-09-13
зочин:
СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР 32 ЖИЛ АЖИЛЛАСАН ОДОО ЦАЛИН 420 ГАР ДЭЭРЭЭ АВЧ БАЙНА, 3ЖИЛИЙН ДАРАА ТЭТГЭВЭРТ ГАРНА,ТЭТГЭВЭР 180 ТОГТООДОГ ГЭНЭ ГЭТЭЛ БАЙРНЫ ЗЭЭЛД 350 ТӨЛДӨГ ТЭТГЭВЭРТ ГАРААД ЗЭЭЛЭЭ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ЭМЧ СУВИЛАГЧ ОЛОН БИЙ,ЯДАЖ ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГЭЭ ТҮЭМ 4Т ОРУУЛААЧЭЭ,ОДОО ТҮЭМ 3 ААР ЦАЛИНЖИЖ БАЙНА ТАТВАРАА ТӨЛӨӨД ҮЛДСЭН Н АРАЙ Л БИШ ЭЭ,
2013-09-13