Францын гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2013-09-13

  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийхээр болжээ. Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн айлчлалын үеэр Монгол, Францын бизнес форумыг зохион байгуулж, “Археологийн салбарт хамтран ажиллах” тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Францын Гадаад хэргийн яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин