Бүргэд хаалгыг онгойлгох амархан
2013-09-14

Найзын маань хүүд нэгэн өвөрмөц содон дуудлага ирсэн талаар ярьж байна.

Залгасан хүн нь нэг аятайхан дуутай залуухан бүсгүй. Залгасан дугаар нь 9900...

6

Болсон ярианы утгыг доор  товчлон сийрүүлье.

Нэг эелдэг дуутай бүсгүй хүү рүү нь залгаж  "Байна уу, Сайн байна уу, Та Дамдин мөн үү" л гэж .

Аа тийм байна хэн бэ гэсэнд нь аан, би зүгээр таныг танина л даа, ер нь бол нэг компаниас ярьж байна гээд залгасан бүсгүй цааш эелдгээр яриагаа үргэлжлүүлэн "Та ямар ус уудаг вэ" гэсэн гэнэтийн асуулт тавьжээ. Залуу жоохон гайхасхийж ус гэж ямар, дэлгүүрт худалдаалдаг уснуудаас уу гэсэнд хүүхэн "Тийн тийн одоо янз бүрийн савлагаатай зардаг уснууд байдаг ш тээ, тэд нараас ямар усыг нь илүү уудаг вэ л гэж асууж байна л даа..." аятайхан ялдам хоолойтой бүсгүйн ярианд автаж эхэлсэн залуу ..өө тэгээд л бүх л усыг ууна ш тээ тэр энэ гэж онцлоод байх юм алга гэлээ.

.

Хүүхэн "Аан тийм үү, нээрээ бүгд л сайн уснууд байгаа л даа. Та хэрвээ уух усныхаа талаар сайн мэдээлэлтэй байж сонгож хэрэглэвэл зүгээр л дээ...Залуу тэгээд..."

Цааш "Та одоо гэртээ байна уу.....байна ...аан тэгвэл та надад хаягаа өгчих үү..." гэж. Залуу гайхан "айн, яах гэж" хэмээхэд хүүхэн улам л эелдгээр "үгүй ээ, та намайг буруу ойлгочих шиг боллоо. Би танд уух усныхаа сонголтыг хийхэд чинь туслаж зөвлөгөө өгөх гэсэн юм" гэсэн байна. Залуу бүр гайхаж "кк Чи тэгээд манайд янз бүрийн ус аваад ирэх гэж байгаа юм уу..." гэхэд хүүхэн "яг ч очьё гэж шийдээгүй л байна л даа, таныг зөвшөөрөөд гэрээ зааж өгвөл устай очсон ч болно ш тээ кк" гэжээ.

Залуу -За за би бодьё, яг үнэндээ яриад байгааг чинь сайн ойлгохгүй байна л даа.

Хүүхэн -За та залгаарай манайх ус бүтээгдэхүүнээ л сурталчлах гэж байгаа юм. Төвөг учруулсан бол уучлаарай... энэ ялдам хоолойгоо сааралтуулж гомдоомооргүй байдаг. Залуу гэрийн хаягаа хэлэн алдаад утсаа салгажээ.

 .

Үүнтэй төстэй бас нэг яриа хаа нэгтээ болжээ.

 .

Бас л нэг найрсаг дуутай бүсгүй ярьж, танайх хэдэн хивстэй вэ гэж асууж. Нөгөө айл маань ч гурвын зэрэг хивстэй л байж.

Тэгээд залгуулаад мөн л гэрийн хаягаа хэлж өгөхийг хүсч, хэрвээ гэртээ урьвал өөрийн тоос ховх сорогч, супер цэвэрлэгчээ авч очин гэрийг нь үнэгүй цэвэрлэж болох тун аятайхан санал тавьжээ.

 .

Гэрийн эзэгтэй ч энэ сайхан саналыг шүүрэн авч зөвшөөрчээ.

Найрсаг бүсгүйн багийг гэртээ урихыг зөвшөөрч утсаа дөнгөж салгатал хаалганы хонх дуугарчээ. Хаалгаа нээвэл ... сайн байна уу, тантай утсаар ярьсан хүмүүс байнаа гэсээр хоёр залуу орж иржээ... Тэгээд үйл явдал эхэлж дээ.

Адал явдалд дуртай нэгний хувьд хэлэхэд энд ямар нэг детектив гэмт хэрэг, халдлага болоогүй юм.

 .

Боловсон гэгч нь харьцаатай хоёр залуу гэр болоод хивсийг нь амласан ёсоор цэлийтэл нь цэвэрлэж, эцэст нь сайхан сууж, зурагтаар гардаг шиг цай кофе уун ярилцсаны эцэст сэтгэл хөдөлсөн гэрийн эзэгтэй нөгөөх тоосны мангас ч билүү, супер угаагч ч билүү машиныг нь худалдан авч, мөнгөө бэлнээр өглөө.

 .

Одоо адал явдлын хоёрдох хувилбараар харья.

Тантай ярьсан хүмүүс байнаа гэж найрсгаар орж ирсэн залуус гутлаа тайлан зочны өрөөнд орлоо. Нэг нь үлдэсхийн нөгөө өрөөнүүдийг шалмаг ажиглан өөр хүн байхгүйг тогтоолоо. Ингээд зочломтгой бүсгүйг цай барьсаар орж ирэхэд нэг нь амыг нь дарж боож унагаалаа.

 .

Аймшигт халдлага хулгай ийн эхэлжээ.

Энэ хар мэдээг энэ хүргээд зогсооё, амралтын өдөр аймшгийн юм яриад яахав.

Гэхдээ ийм нэг гэнэтийн бөгөөд шууд гэрт зочлох санал тавьдаг сүрхий харилцааны менежменттэй баг бий болж бүтээгдэхүүн бараагаа сурталчлах болжээ. Дам сонсвол байрных нь нэлээд хэдэн айлаар ийм зочид ирж гэрийг нь үнэгүй цэвэрлэж өгсөн байдаг.

Манайхан гэнэн итгэмтгий бас туйлширдаг, бие биеэ дагаж хөөрч хөөсөрдөг нэг онцлогтой.

Саяхныг хүртэл бид чинь Дэлхийд ганцхан цоожгүй гэр Монголынх гэдэг байлаа. Тэр цагт хониндоо мордсон айлд орж цай чанаж уучихаад, хойд тахил бурхан болоод авдарных нь цуурганд хараа ч унагаалгүй цааш замаа хөөн оддог аянчид их л байлаа.

Харин одоо бол өөр. Бид сүрхий хотжсон бас нэлээн замбараагүй, түгшүүртэй нийгэмд амьдарч байгаа нь түгшүүртэй болж байгаа.

Сүүлийн тавхан жилд бүргэд хаалгагүй айл хэд үлдсэнийг тоолоход л ерөнхийдөө бид хамгаалалт, аюулгүй байдалдаа хэр их анхаардаг энэ талд гар татахгүй мөнгө хаядаг болсон маань харагдана. Гэтэл бидний хийсэн энэ их бат бэх хамгаалалтын цуургыг нэгэн сурталчилгааны баг ямар амархан нээж, орон гэрт нь чөлөөтэй нэвтэрч чадахыг та бид дээрх хоёр ярианаас харсан.

Үнэхээр дээрх өгүүлснээр сурталчилгаа явуулдаг байгууллага баг байна.

Тэд чухам ямар сувгаар харилцагч болон худалдан авагчийнхаа утас байр байдлын талаарх мэдээллийг олж авдаг зэргийг энд хэлж мэдэх юм алга.

Харин айлд нэвтрээд гарах зуураа харсан мэдсэн ажигласан мэдээллээ хэн нэгэнд, үл бүтэх этгээдүүдэд дам задалвал яах уу...Ингэхгүй гэх баталгааг хэн гаргаж байдаг юм бол доо.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа, хожмын нэг өдөр хувилбар хоёроор гэмт халдлага хийхээр хэн нэгэн хар санаатан нөгөөх эхний найрсаг зочдын нэрээр айлчилбал, дээрэмчдэд тухайн айлын хаалга цэлийтэл нээлттэй л байх нь.

Эхэнд өгүүлсэн залуу энэ ярианыхаа талаар дараа аавдаа хэлж гайхсан сэтгэгдлээ хуваалцжээ.

Хоёр өрөө байрандаа ганц бие амьдардаг хүүгийнх нь гэрийн хаягийг авахаар улайрсан үл таних утасны цаадах бүсгүйн талаар аав нь ч бас сонирхон дугаар руу нь залгаж үзжээ.

Бүсгүй мөн л бүтээгдэхүүнээ сурталчилж байгаагаа хэлж гэрийн хаягаа зааж хэлж өгвөл дуртайяа айлчлахаа илэрхийлсэн гэнэ.

Зах зээлд бараа  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаар янз бүрийн сурталчилгааны маркетинг, менежментийн үйл ажиллагаа явуулах нь зүй ёсны үзэгдэл. Харин гэрийн хаягаар очиж уулзья гэх энэ арга барилын ард байх аюулгүй байдлын баталгаа хэр хангагдаж байдаг юм бол.

Айл гэр гэдэг амар амгаланг оршоосон, хэн ч үймүүлж түйвээж үл болох халуун бүлийн цайз. Энэ цайзад чөлөөтэй нэвтрэх аргыг төгс эзэмшсэн сурталчилгааны багийнхан ядаж л тусгай баталгаатай дугаараас залгаж байх ёстой.

16..., 19.. гэдэгч юм уу үгүй бол 7000 ...хэд гэдгийн тодорхой байгууллагын бүртгэлтэй утсаар ярьдаг бол өөр хэрэг.

Мөн ийм сурталчилгаанд хүмүүсээ явуулж байгаа ААН, байгууллагууд эдгээр айл гэр рүү нэвтэрч байгаа залуус, хүүхнүүдийн зан байдал болоод бусад байдалд өндөр шаардлага, хяналт тавьдаг л байх ёстой байх.

Айлд ороод гарахад энгийн нүдээр тухайн айлын эдийн засгийн байдал, хөрөнгө зоорины багцаа, гэр бүлийн гишүүдийн ажил боловсрол зэрэг багагүй мэдээлийг амархан цуглуулж авч чадна.

Ийм мэдэлэл цуглуулах ажлыг хэн нэг бэлтгэгдсэн тагнуул, тусгай ажилтан хийдэг гэх нь гэнэн хэрэг болох биз. Харин ч хар санаатай хүйтэн зэвсэг өвөрлөсөн хулгайч нар “ажил”-аа амжилттай хийхийн тулд маш их мэдээлэл цуглуулж ажилладаг тухай бид кино сонин хэвлэлээс зөндөө л харж байгаа. Утасны цаанаас гэнэтхэн гарч ирсэн найрсаг бүсгүйн ярианд автан гэрийнхээ хаягийг өгчихөөд хаалгаа тогшихыг хүлээж суугаа нэгнийгээ яаран буруутгаад яахав.

Элдэв төрлийн жиргээтэй, баян ядуугийн ялгаа хол зөрүүтэй болсон энэ хотод хаалга цуурганы бат бөх төдийгүй хувийн анхаарал, эрсдлээ тооцох сонор сэрэмж өндөр байх нь бас их чухал болоод байгааг нуршин хэлэх гэсийн.

“Байна уу... би танайд одоо зочилж болох уу” гэвэл эхний удаад та хэн бэ, ямар байгууллагыг төлөөлж байна вэ, албаны утсаараа ярина уу.. гэх зэргээр хандсан нь дээр болно.

Бүргэд гэх сүртэй нэртэй хаалганы цаана таньдаг л хүн биш бол хэн ,хэдүүлээ байгаа нь дурангаар нь  бүтэн харагддаггүй юм байна шүү.

 .

Төгсгөлд нэг сэрэмжлүүлэг мэдээ

 .

”3 хороололд оршин суух Н-ийн гэрт “Танай хүүхдийн багшийн дүү байна” гэж өөрийгөө худлаа танилцуулсан 19-20 орчим насны эмэгтэй ороод том өрөөнөөс нь дунд, бага гарын мөнгөн аяганууд хулгайлсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Өөрийгөө болоод гэр бүл дотны хүмүүсээ, эд баялгаа эрсдлээс хол байлгаарай.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tamir:
sain bichijee, yag l tulgamdaj bgaa asuudal hondson baina
2013-09-17
aninda:
humuus uursduu l tim bolomj ugch bga shdee ene burged haalga chin hamgin muu tsoojtoi uneheer bat buh tsoojtoi boli gewel manaid handaarai haalgani dijital tsooj geed haigaarai
2013-09-16
bas neg:
manaid irsen bas l 5500000 giin toos sorogch geed irsen zuvhun nadad hyamdruulaad ter shu bas. Er ni joohon hunii setgel zuigeer sain ajilaj sursan zaluus baina lee. Bi barag l avangaa aldsanda. Daraa ni bain bain nad ruu zalgaad shanalgaatai yum baina lee shu.
2013-09-16
Irgen:
Nadru ch bs neg huuhen zalgaj nugu surhii tsewerledeg mashinar tsewerelj ugie gsn tghr n bi henes dugar awaw gsn chn shal tanihgui hunii ner heleheer n bolison estoi yag zuw bolj
2013-09-16
gftuytyt:
sayahan manai gert bas 5500000 toos sorogch zarna unegui tseverlegee hiij ogno geed ireed yum tseverlej ogood uchirgui avsangui gej uurlaad garaad yavj bilee ahij oruulmaargui baina
2013-09-16
зочин:
хөрш айлуудтайгаа нялуурдаг цаг өнгөрсөөн тэд л айлын хамаг амьдралыг гадуур ярьж проблем үүсгэдэг шүү дээ танихгүй л явцгаасан нь дээр
2013-09-15
zochin:
idej uugaad ulairaad bgaa humuusiig buuddag boleoldoo 300-400metrt duu namsgagchtai duran buugaar buudaad bh humuus ch bii dee uug ni, oldohgui ldee. buuddag l bolmoor bna buudaad l bh heregtei, bi bol chadna. daanch gadaadad bna. olon hun ch huniig buudchihmaar bnadaa lav 20 iod huniig 2014 duustal buudah yumsan gej bodohiin.
2013-09-15
зочин:
Саяхныг хүртэл бид чинь Дэлхийд ганцхан цоожгүй гэр Монголынх гэдэг байлаа шт. .......Маш зөв сэдэв байна,,,
2013-09-15
zochin:
mongold ajliin bair baihgui ajilguichuud toimgui ih tomchuud doodchuud n yalgaa baihgui hulgai luivar hiij amidardag deechuud byu ene beznesmenuud n uursduu l bajij baival ard tumen eh ornii tuluu yum hiij baiga uls turchid bolon kompanii zahirluud bugd adilhan tegsen murtluu gadaadad muruuruu ajlaa hiih baigaa humuusee eh orondoo ir saihan ba gej hudlaa hoshgiruulaad muu ch sain ch olon huniig tejeej baigaa shuu gadaad oron sayhan mongol yavaad irlee haraad baihad amdrah batalgaa alga er n ih zambaraagui oron boljeee uls eh oron gej ingej hugjidgui yum eh oronoo muulj baigaa bish sh uu deed n suudlaa olohgui bol doodchuud n yaj saihan amdrah yum bee hairan saihan eh oron hairan saihan mongol uls mini arai ch iim baigaagui shuuuuuuu
2013-09-15
өабсгх:
аргагүй шүү дээ. өнөөдөр УБ-хотод ажил хийх дургүй мөртлөө , мөнгө үрж зугаа цэнгэл хөөх дуртай залуус дүүрэн болосн байна. энэ мөнгөө хулгай луйвараар л олох байлгүй дээ. ажил хийх дургүй улс чинь. цаашдаа ямар гээчийн хүний санаанд оромгүй муу аргууд санаж сэдэхийг хэн мэдэхэв. хүүхдээ танихгүй хүнтэй утсаар ярихгүй байх , танихгүй хүнд хаалгаа тайлахгүй байхыг л сайн зааж сургах хэрэгтэй дээ.
2013-09-15
Хаалга бидэнд саад:
Монголоо монголоор нь авч үлдэхийн тулд энэ хятадын бүргэд хаалгуудыг бүгдийг нь авч хаяаад эсгий үүдтэй болох хэрэгтэй. Жавхлан, Сүхбаатар, Баяндалай, Бат-Отгон гээд манай сайчууд эсгий үүдтэй гэсэн.
2013-09-15
zochin:
UMCH HURUNGU ILUU DUTUU ZUIL HEREGGUI ! EGEL AMIDAR! TEGVEL AUYLGUI !
2013-09-15
zochin:
joohon bhdaa geriinhee tulhuuriig huzuundee zuugeed gadaa toglodog bailaa.ter uye mun ch saihan,amar amgalan tsag uye baijee
2013-09-14
zochin:
yur ni tanihgui huniig bitgii hel tanidag hunee ch gertee oruulah hetsuu boljee..aaviinh ni nz geed aavtai ni hamt gert ni ireed dailuulj tsailuulj yavchaad gert ni tom hun bhgui bhad irehed huuhed ni taniad halgaa ongoilgoj ugsun. gerees ni yum hulgailaad garahdaa gants huug ni alsan hereg heden jiliin umnu garch baisan shuudee.
2013-09-14
zochin:
tiimee delgvvrt orood garahad kassan deer baij bgaa hvmvvs taniig ajiglaj bgaad ilvv bicheed bdag bolson bn, yer ni hvmvvsiig harj bgaad esbel olon yum absan yumuu, anzaaraggvi hvmvvs deer ilvv bicheed zabishidag luibarchid tom supermarketuudad hvrtel bn shvv hvmvvsee
2013-09-14
zochin:
ODOO CH GISHDESEN MOROO ERGEJ HARJ YABAHGUI BOL BARAG HVN BOLGON LUIBARCHIN BOLTSON BN SHVV, ZVGEER YABJ BGAAD HEREGTE ORCHIG GEEDM BAIH YUM ZVGEERCH YABJ BOLOHGUI, EBGVITVEL LUIBARDUULCHIH GEED BAIH BOLSON BN SHVV
2013-09-14
ойдоо:
талын монголчуудад ийм хүний мөс муутай үйлдэл огт байгаагүй юмсан. Хажуу айлын хүмүүс ч бие биеэ танихгүй хүйтэн царайлаад дуугарах ч үгүй болсон яасан цөвүүн цаг вэ Энэ арай америкт анх очоод ревельверээр буудалцаж шийддэг байсан үетэй адилхан байна. Цаашдаа бид ингэж амьдарч болхгүй шүү
2013-09-14
ойдоо:
энэ зөвөлгөө чинь хэрэгтэй зөвөлгөө байна шүү. Уг ньхотожсон манай оронд хажуу айлыг нь ухаж байхад хэнч анзаарч анхаарал тавьдаггүй ийм болсон үед хэрэгтэй юм байна. зөвөлгөө өгсөнд баярлалаа
2013-09-14
ñàíóóøòàé:
ñàíóóøòàé ìýäýýëýë áàéíà õàäãàëàãäààã¿é óòàñíààñ èðñýí äóóëàãûã áè îãò àâäàã¿é
2013-09-14