Төр алдаагаа засах уу
2013-09-14

Эдийн засаг хямарсан, хямраагүй гэж маргаж байгаа ч яах аргагүй манайд орж ирэх валютын урсгал муудаж, энэ хэмжээгээрээ нийгэм болоод эдийн засагт олон сөрөг үзэгдлийг араасаа дагуулаад буй нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн төрийн “алдаатай” бодлогын дүнд гадаад худалдаа 23 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.6 хувиар буурсан бол энэ онд 46 хувиар буурчихлаа. Үүнээс үүдэж 2012 оны эхний улиралтай харьцуулахад гадаад цэвэр актив Чингис бондын хөрөнгийг оруулахгүйгээр 1.2 тэрбум ам.доллараар буурч, гадаад валютын хомсдлоос үүдэлтэйгээр ам.доллар 1800 шүргэж, юань 300 руу дөхлөө. Энэ нь мэдээж гадаад худалдааны нөхцөл муудаж, сар бүр “цус алдаж” явсны нэг илрэл.

 

“Олон овоот”-ын лицензийн үнэ цэнэ огцом буурав

Ганцхан жишээ татахад 2011 онд “Оюу толгой”-гоос бусад манай улсын гадны хөрөнгө оруулалт 2.5 их наяд ам.доллар байсан. Үүний 50 орчим хувийг Хятад, Хонг Конгийн компаниуд эзэлж байв.  Харин гадны хөрөнгө оруулалтыг хумих хуулиудын үр дүнд гадны хөрөнгө оруулалт энэ онд 500 сая болтлоо буурч, 5 дахин агшсан нь дээр дурдсан улсын компаниудын эзлэх хувийг харин ч нэмэгдүүлжээ. Түүнчлэн одоо Монголбанканд хадгалагдаж байгаа олон банкийг дампууруулахад хүргэсэн “Олон овоот”-ын лиценз хөрөнгө оруулалт өндөр байх үед 100 орчим сая ам.доллараар үнэлэгдэж байв. Харин одоо 20 орчим сая ам.доллараар л үнэлэгдэхийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулалт, экспорт зэрэг буурсан нь эдийн засгийг ихээр доройтууллаа.

Үүнээс үзэхэд “хэрвээ гадны хөрөнгө оруулалт буураагүй байсан бол?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөх юм. Тэгвэл бид хоёр их наяд төгрөгөөр өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа гэр хороолол, утаа, сургууль, цэцэрлэг гээд олон асуудлуудыг шийдвэрлээд эхлэх боломж байлаа.

 

Яг одоо л дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шаардлагатай байна

Бид дотооддоо доллар үйлдвэрлэхгүйгээс хойш  цаашид мэдээж гадаад валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэхээс аргагүй. Түүнчлэн валютын ханшийн энэхүү огцом савлагаа биднийг дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хөгжүүлэхийг сануулж байгаа маш том дохио. 20 жилийн өмнө бид ундааныхаа бөглөөг ч дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэр байтугай зүйлийг өөрсдөө хийж чадна гэдгээ батлаж, 1990 онтой харьцуулахад манайхан их зүйлийг дотооддоо хийж чаддаг болжээ. Өөрөөр хэлбэл валютын ханш өсч, гаднаас орж ирэх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаагийн эерэг зүйл нь Монголдоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн маань өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх таатай боломжийн гараан дээр ирээд байгаа яг энэ үед л төрөөс импортыг орлосон дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү дэмжээд өгөх хэрэгтэй байна.

 

Цаашид хэрхэх нь төр засгаас л хамаарна

Тун удахгүй эхлэх гэж буй УИХ-ын ээлжит бус чуулган хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэргээр цаашлаад урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах олон хүлээлтийг үүсгээд байна. Түүнчлэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-аа барьж энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ийн хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар Засгийн газар үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ нь олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад манай улсын талаар эерэг хандлага бий болгож, итгэл төрүүлэх аж. Энэ мэтээр эдийн засаг цаашдаа өөдлөх, үгүй нь зөвхөн төрөөс л хамааралтай байна.

Ам.долларын тухайд 1700 дээр тогтож, үүнээс өсөхгүй болов уу гэсэн таамаглалыг Монголбанкнаас дэвшүүлээд буй.

А.Энхжаргал
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Уул у урхайн үндэсний хэдэн компанийхаа гадаад экспортыг дэмжээд өгвөл болох гээд байдаг.Гэвч тэрийг биш том уурхай гээд яриад байх юм жижигээс нь эхлээд хараач...
2013-09-15
mongol tagnuul:
eurogoogoo gyals zaraarai .mash ih euroo belneer niiluulegdeh geed bna shuu gadnaas.
2013-09-15
Yildverlegch:
Odoo bygdeeree l dotoodiin yildverlel heregtei tuhai yarih bolloo. Chuham yu yildverleh chadal, bolomj baigaagaa, yamar byteegdehyyniig gadaadiin zah zeeld hudaldah bolomj baigaa, ter byteegdehyyn ny orsoldoh chadvar, yne ortogiin huvid yamar baigaag medej baina yy? Mongold yildverlesen exportiin olon byteegdehyyn ny teevriin zardal ondor, orsoldoh chadvargyi ulmaas gadaad zah zeeld zaragddagyi gedgiig sudalgaagaar togtooson baidag. Ded bytsee sain hogjyylj, gadaad hudaldaanii saad berhsheeliig ers hongovchloogyi nohtsold exportiin yildverlel hogjih bolom byrdehgyi. Zygeer l "Hogjyyleh heregtei" geed l bicheed, moroodod suuh bish yildverlel erhelj baigaa hymyyst, business erhlegded uchraad baigaa berhsheeliig ny sain sudalj, tyynd ny tor yagaad saad, nermees bolj baigaag ny sudalj erkh barigch nar, darga nart hyrgevel aria yr ogoojtei yavdal bolno.
2013-09-15
гадныхангуйгээр болноо, Эруулээр бодоод уз:
Гадны хоронго оруулагчгуйгээр бид амьдраад л ирсэн улс шуу
2013-09-14
санал:
1. дотооддоо аль болох олон уйлдвэр байгуулах 2. Гадны хоронго оруулалтад шутэх явдлыг хязгаарлах. Ийм бодлого баримталж байгаа тор засагт талархах хэрэгтэй 3. Тосвийн байгууллагуудыг цооруулэх шаардлагатай байна
2013-09-14
Ard irgen:
Bitgii shaa.hudlaa zahialgat niitlel bichihee boli.ediin zasag barag dampuurch bna
2013-09-14
jjhhh:
2.5 ih nayad dollar gej yugaa bichsen yum boldoo. Ehleed too zaalgasan ni deer baihaa.
2013-09-14
Enhajrald!!!!:
ЭЗ-г, хөгжил гэдгийг огт мэддэггүй хүн байна даа энэ Энхжаргал гэгч зугээр л зогсчих. "2011 онд “Оюу толгой”-гоос бусад манай улсын гадны хөрөнгө оруулалт 2.5 их наяд ам.доллар байсан" 2.5 их наяд долларын хөрөнгө оруулалт гэдэг бол хэмжээлшгүй их мөнгө, Монголын хувьд хэмжээлшгүй их мөнгө!! Их наяд тэрбүм хоёроо ялгаж чадахгүй хүн яаж эдийн засагч байх вэ дээ!!
2013-09-14
Enhajrald!!!!:
ЭЗ-г, хөгжил гэдгийг огт мэддэггүй хүн байна даа энэ Энхжаргал гэгч зугээр л зогсчих. <<>> 2.5 их наяд долларын хөрөнгө оруулалт гэдэг бол хэмжээлшгүй их мөнгө, Монголын хувьд хэмжээлшгүй их мөнгө!! Их наяд тэрбүм хоёроо ялгаж чадахгүй хүн яаж эдийн засагч байх вэ дээ!!
2013-09-14
Tuvshuu:
Ene tur aldaagaa zasah blgui dee
2013-09-14
Zochin:
Valutiin hansh ch oligtoi buuhgyi l b/na daa,yg odoo 8 sharga tov deer Am.dollar zarah ni 1700 tog,Hytadiin yuan zarah ni 282 tog l b/na daa.
2013-09-14
zochin:
dotoodiin uildverlel geedl ene setguulch bicheed baih yum . Yag yu hiidelgeh geed baigaam buu med. Talh boortsog oims nooluur uur yu baigaa yum . Odoo gantshan turii zuv bodlogo chuhal baina
2013-09-14