321 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжжээ
2013-09-14

  Монголбанк өчигдөр нэг долоо хоногтой 321.8 тэрбум төгрөгийн төрийн банкны үнэт цаас/ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 09 дүгээр сарын 13-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 804.1 тэрбум төгрөг болжээ.   Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна. А.Жаргал
Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэлхийн жишиг бүхий банкны ажиллагаа явуулахын оронд мөнгө хүүлэлтийн банк байгуулж дэлхийн санхүүгийн алуурчидтай шууд нэгдэх замыг сонгож байгаа АН фашизмаас долоон доор бишүү?
2013-09-15