Нийтийн тээврийн үзлэг эхэлнэ
2013-09-15

Нийслэлийн нийтийн тээврийн их, дунд, бага оврын автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт өнөөдрөөс эхэлнэ. Шалгалтын хугацаа эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийг батлан гаргасан байна.

Нийтийн тээврийн техникийн үзлэг ирэх арван нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нийслэлд 2660 нийтийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин
suugii:
тэр үзлэгэ энэ тэр гэж солиорч байхаар даварсан микронуудыг журамлаач.Хууль бус орлого олж байгаа тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож ядарсан ард түмнээ микроны цагаар өсдөг дарамтаас гаргадаг болоосоо. тогтсон 500 төгрөгөөрөө явж л байвал хэдэн оны машин байх нь ард олонд тийм чухал гэж үү
2013-09-15