Египет онц байдлаа сунгав
2013-09-15

Египетэд өнгөрсөн наймдугаар сарын дундуур Ерөнхийлөгч Мурсийг дэмжигчид жагсаал зохион байгуулснаас үүдсэн үймээн самууныг Засгийн газраас цэрэг, цагдаагийн хүчээр дарснаас 500 орчим иргэд амиа үрэгдсэн хэмээн албан бус тоо баримтыг дэлгэсэн байна. Египетийн Засгийн газраас тус улсад жагсаалыг онц байдал тогтоож, “Мусульман ахан дүүс” бүлэглэлийн дайчдыг баривчлах ажиллагаа явуулсан. Египетэд олныг хамарсан үйл ажиллагаа зогсонги  байдалтай, иргэд тайван байгаа ч гэлээ өчигдөр Засгийн газар томоохон таван хотод мөрдөгдөж байгаа онц байдлаа хоёр сараар сунгах болсон оо мэдэгдсэн байна. Египетийн ерөнхийлөгчийн албанаас аюулгүй байдлыг хангаж, өнгөрсөн хар бараан дахин болохоос иргэдийгээ хамгаалласан хэмээн тайлбарлажээ. “Ройтерс” агентлагийн  мэдээлснээр Египетэд дахин үймээн самуун гарахаас сэргийлэх, онц байдал үргэлжлэх хугацаанд цагдаагийн хамгаалалт чангарсан байгаа гэнэ. Гудамж олноороо явахыг хориглож, архи, согтууруулах бодис худалдаалахыг хоёр сарын турш хоригложээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин