Нийслэл замынхаа тоог нэмнэ
2011-01-06

Замын асуудал нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг. Энэ жил замуудын тоо эрс нэмэгдэх аж. Эргэн төлөгдөх нөхцөл болон гадаадын зээл тусламж, нийслэл, улсын төсөв гэсэн дөрвөн төрлийн санхүүжилтээр зам барилгын ажил хийгдэх юм байна. Эргэн төлөгдөх нөхцөлөөр: 1.Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбоно. 2.Цайз захаас Шар халны эцэс хүртэл 3,7 км зам барина 3.22-ын товчооны замыг өргөтгөж 2 урсгал бүхий 6 эгнээ зам барина 4.Таван үараас 22-ын товчоо хүртэл 12,6 км зам шинэчилнэ 5.Ажилчны гудамж буюу Цагдаагийн гүүрээс Чингисийн өргөн чөлөө Цагдаагийн пост хүртэл 3,5 км зам 6.Бага тойруу Хүүхдийн урлан бүтээх төвөөс УБИС хүртэл 2,6 км зам 7.Дамбадаржаа буюу Сэлбэ голын зүүн эргээс Шадивлан зуслан 8.Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэл 6,7 км 9.ТЭЦ 4-ийн урд талын 6,4 км бетонон замыг бүхэлд нь шинэчилнэ 10.Залуучуудын өргөн чөлөө буюу Төрийн ордны ард талын 0,9 км 11.Багануур дүүрэг 4 хорооны зам зэрэг 12 зам барилгын ажил хийхээр төлөвлөжээ. Мөн Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар дараах замын ажлыг хийх юм байна. 1.СХД-ийн нутаг дэвсгэрт Баянхошууны баруун салаа чиглэлд 4,1 км 2.Чингэлтэй Хайлаастыг холбосон 1,1 км зам 3.СХД-ийн Орбит, Тахилт чиглэлийн 7,1 км зм 4.Ботаникийн эцсээс Шархадны эцэс хүртэл 6,5 км зам 5.262 метр урттай “Нарны гүүр”-ийг барихаар зураг төсөв, хөрөнгө мөнгө нь шийдэгдээд байна. 2011 онд нийслэлийн төсвөөр: 1.10 хороололын уулзвараас “Саппоро” тойрог хүртэл 1,2 км зам 2. СХД-ийн 4, 5 дугаар хороог заагласан 2,6 км урттай авто зам 3.Дарь-Эхийн 6,7 км автозам 4.Шадивлан, Майхан толгойн зуслангуудад төмөр бетонон гүүр, хоолой, ГХЯ-наас Сүхбаатарын талбай орох уулзварыг өргөтгөхөөр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгөөр баригдах зам барилгын ажил Энгельсийн гүүрний шинэчлэл байх нь. Дунд гол дээр 0,3 км урттай гүүр тавьж, Баянзүрх дүүргийн 4 хороо 805 дугаар ангийн орчим 1 км автозам шинэчилнэ гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Од танилцууллаа. Шинэ оны дараа Нийслэлийн холбогдох удирдлагууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт, зам барилгын ажлын тухай энэ уулзалт дээр хотын дарга Г.Мөнхбаяр “Энэ бүх ажил маш нээлттэй, ил тод байх учиртайг хатуу анхааруулав. Зөвхөн Улаанбаатар хотын төсвөөр хийх ажлын мөнгөн дүн 79 тэрбум төгрөг. Үүн дээр замын сангийн хөрөнгө нэмэгдэнэ. Түүнчлэн гэрэлтүүлэгт гэхэд дангаараа 5 тэрбум төгрөг зарцуулна” гэв. Гол нь бүх ажил батлагдсан зураг төсвийн дагуу байх ёстойг мөн онцоллоо. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин