Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр
2013-09-16

Жил бүрийн энэ өдрийг озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Өнөөдөр Дэлхийн бүх улс орнууд “Ирээдүйдээ бидний хүсч буй агаар мандал” уриан дор озоны давхаргаа хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс ч мөн адил энэ сэдвээр хэд хэдэн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Озоны үндэсний албанаас сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, мөн “Ирээдүйдээ бидний хүсч буй эрүүл агаар мандал” сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд ажмилттай оролцсон сурагчдад шагнал гардуулах юм. ингээд озоны давхаргатай холбоотой товчхон мэдээлэл хүргэе.

.

Дэлхийн бүх улс орон нэгдсэн анхны гэрээ

Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны есдүгээр сарын 16-аас анх 24 орон гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болж НҮБ-аас тухайн өдрийг Оконы давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхаглажээ. Өнөөдөр тус протокол болон түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц нь нийт 197 орон буюу дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.

Озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг боловч хүмүүсийн эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай болдог. Энэхүү давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж, хүний дархлалын системийг доройтуулах, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсэх, арьсыг эрт хөгшрөөх, экосистем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөж хүйтрэл явагдана. Мөн озоны давхарга нимгэрсний улмаас ургамлын гарц буурах, давжаарах зэрэг хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болдог.

.

Озоны давхарга цоорох шалтгаан

Хүн төрөлхтний хөгжил, технологийн дэвшлийн үр дагавар озоны давхаргад нөлөөлж эхэлжээ. Эрдэмтэд хлортфторт нүүрстөрөгч хий буюу хөргөлтий хий агаарт алдагдсанаас болж молекулыг задлан озоны давхарга дахь озоны хэмжээ багасаж байгааг 1970-аад оны үеэс судлан тогтоожээ. Хлортфторт нүүрстөрөгч буюу олон улсын химийн нэр томъёогоор CFC, HCFC-ийн төрлийн бодист хлор, фтор болон нүүрстөрөгчийн нэгдлийг агуулсан химийн бодисууд орж байна.

Энэхүү бодисуудыг ихэвчлэн хөргөх тоног төхөөрөмж, агааржуулагч, XPS-ийн шахмал полистрол хавтан, шүршдэг тансаг үнэртэн, гал унтраагч үйлдвэрлэхэд болон харилцаа холбоо, нэг удаагийн тариур зэрэг нарийн тоног төхөөрөмжийг цэвэрлэхэд хэрэглэдэг. Эдгээр нь озоны давхаргыг гэмтээгээд зогсохгүй дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй.

.

Манай улс озоны давхаргыг хэрхэн хамгаалж байна вэ?

Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх зорилгоор озоныг задалдаг бодисыг бүртгэх, тооллого хийх, хяналт тавих, зөвшөөрлийн тогтолцоо бүрдүүлжээ. Озоны давхарга нимгэрэх үйл явцыг бууруулах удирдлагыг зохицуулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Үүнд манай улс ч мөн хамрагдаж байгаа юм.

Монгол улс 2010 онд CFC төрлийн бодисын импортын хэрэглээг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн дараагийн шатны зорилт болох дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг бууруулах “Монгол улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулан Озоны давхаргыг хамгаалах конвенцийн удирдлагыг 2011 онд баталсан.

 Озон задлах чадвар багатай ч дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг үе шаттайгаар бууруулан хэрэглээг бүрмөсөн зогсоох олон улсын шинэ хөтөлбөрийг 2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Мөн CFC болон HCFC агуулсан хуучин хөргөгч хөргүүртэй тээврийн хэрэгсэл, хөргөлтийн бусад тоног төхөөрөмж импортлохоос татгалзаж, эрчим хүчний хэмнэлттэй, эх дэлхийд ээлтэй, озон задлагчийг орлуулах бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмжийг борлуулсан аж ахуй нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж байхаар Манай улсын Засгийн газар шийдвэрлэжээ.

Озоны давхарга хамгаалахад хүн бүрийн хувь нэмэр чухал

Хүн бүр озоны давхаргаа хамгаалахын тулд байгальд ээлтэй үе давхаргыг гэмтээхгүй “ozone friendly”, “non-CFC”, “non-HCFC” гэсэн шошготой тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг уриалж байгаа юм.

Озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хөргөх лангуу, XPS-шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн шугам, хүнсний ногоо болон махны зоорийн хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхыг иргэд аж ахуй нэгж анхаарах нь зүйтэй.

Мөн мэргэжлийн инженер техникчдээр хөргөх бодисыг юүлүүлж авсны дараа хуучин хөргөгч, хөлдөөгчөө хаяж, устгах ёстой аж.

Ийнхүү озоны давхаргаа хамгаалж, өөрсдийн хүсч буй эрүүл агаартай орчинд ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь биднээс шалтгаалах юм.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
tamgach:
ozonii davharga bol cooroh yostoi hyn baigal ehteigee hedii hercgii haricna bidnees tenger hariug ni avhal bolno onoodor delhiin hyn am ihedsnyy gehees bagdaagyi baigal orchnoo horhoinoos dor horduulj syitgej buigaa ted tehnologiin aldaa gej yaridag tiimees tednii 90%ni ustaj ygyi boloh yostoi TENGER MONGOL GAZAR
2013-09-16