Ирэх сарын нэгнээс албан байгууллагын халаалтыг өгнө
2013-09-17

Байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг энэ сарын 15-наас ирэх оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн байна.  Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг энэ оны 10 дугаар сарын 01-нээс ирэх оны 05 дугаар сарын 01-ний хооронд байхаар тогтоосон байна.

.

Мөн гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар энэ оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв ба салаа шугамаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна.

Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин