Шинэ хууль Үндсэн хуулийг зөрчих гээд байгаа юм биш биз
2011-11-24

2008 оны Улсын Их Хурлын сонгууль явагдсаны дараагаар монголын түүхэнд болоогүй хар толбо болж үлдсэн үйл явдал бол “7 сарын 1” гэж нэрлэгдэх үйл явдал. Монголчууд бид хэзээ ч нэг нэгнийхээ өөдөөс зэвсэг барьж үзээгүй ард түмэн. Дахин ийм үйл явдал битгий болоосой гэж аав ээжүүд, ах эгч нар, залуус, хүүхдүүд ч хүсч байгаа нь ганц үнэн. Гэтэл энэхүү үйл явдлыг бий болж болзошгүй гээд эрхэм гишүүн сайдынхаа эрх мэдлээр засгийн газартаа нэгэн хууль санаачилж тавьсан нь монголчууд бие биенээ буудая гэдэг уриатай юм уу даа. Залуу эрх зүйчийн хувьд энэхүү хуулийн төслийг хүний эрхийг дордуулах,  бүдүүлэгээр зөрчих оролдлого гэж дүгнэж байна. Тэгээд ер нь яагаад ийм явдал дахин болно гэж бодоод байгаа юм болоо гэж эргэцүүлж бодоход хүрсэн юм. Гэтэл яг тэрхүү үйл явдалтай холбоотой нэгэн хуулийн төсөл зэрэгцээд явж байна. Тэр нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл юм. Яагаад энэхүү хууль зэрэгцээд явж байгаа юм бэ гэхээр хэрэв сонгууль болоод иргэд жагсвал тэднийг буудая гэсэн агуулга цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөлд бий. 2008 оны сонгуулийн дараагаар л хамтраад гар гараа бариад л гэрлэлтээ батлуулаад амжсан МАН АН хоёр сонгуулийн дараа л сонгуулийн хуулийг шинэчилье гэж ярих болсон, тэрхүү яриа эхлээд 3 жил болсон боловч шийдэгдээгүй хэвээр байна. Хамтран нэг танхимд сууж буй нэг ангийн зарим эрхмүүд нь за даа би ч батлагдана гэхэд итгэхгүй байна хуучин сонгуулийн хуулиараа л явах байх даа гээд л хээвнэг ярьж байгааг харахад шинэчилье гэсэн бодол байхгүй байгааг илтгэж байгаа юм шиг. Харин нөгөө хэсэг нь шинэчилнэ гэхдээ 12 сарын сүүлээр л байх гэсэн утга цухуйлгаад байх юм. Иргэдийн хувьд шинэчилээд шударга хууль болвол сайн л байна гээд л ярилцаж байна. Сонгууль болоход хагас жил л үлдээд байгаа энэ үед сонгуулийн хууль, сонгуулийн амлалт гээд л сонгуулиар малгайлуулсан олон асуудал гарч ирж байна. Гурван жил батлая шинэчилье гээд л зүтгээд ажлын хэсэг байгуулаад л байсан эрхмүүд одоо болтол зөвшилцөлд хүрч чадаагүй л байна. Үнэндээ хүрчихээд нууж байж ч мэдэх юм. Учир нь миний бие нэгэн аюулыг энэхүү нийтлэлээрээ дамжуулан уншигч таньд хүргэх гэж буй. Тэрхүү аюул нь юу вэ? Сонгуулийн тухай  хууль 12 сарын сүүлээр батлагдах аюул бидний өмнө тулгараад байна. Магадгүй та шинэчлэгдэж байвал 12 сард батлагдах нь ямар хамаа байна гэж бодож байж болох юм. Гэтэл учир тийм бус. Энэхүү бодол тань тун удахгүй өөрчлөгдөнө гэж итгэе. 2005 онд батлагдсан сонгуулийн хуулийн 58.1-т “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан байдаг ба энэхүү заалт шинээр батлах гэж буй сонгуулийн хуулийн төсөлд ч байгаа. Учир нь энэхүү заалт нь сонгуулийн хуулийг батлахад баримтлах нэг зарчимын заалт юм. Тэгэхээр хууль батлагдах хамгийн сүүлийн хугацаа нь 2011 оны 12 сарын сүүлч гэсэн үг. Хэдийгээр энэхүү хуулийн дагуу бол 12 сарын сүүлээр хууль батлагдан гарах нь хуульд нийцэж буй асуудал боловч ХЭРЭВ гэсэн асуулт бидэнд байна.                             ХЭРЭВ сонгуулийн хууль үндсэн хууль зөрчиж батлагдвал яах вэ? УИХ-ын батласан хууль нь үндсэн хууль зөрчиж гарсан гэж иргэн үзвэл тухайн иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл мэдээлэл гаргах эрхтэй. Энэхүү эрхийн  дагуу Үндсэн хуулийн цэцэд хандах болно. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9.1-т “Иргэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ.” Цэц хуулийн дагуу мэдээлэл, өргөдлийг хүлээн авч 14 хоногийн дотор хянан үзээд маргаан үүсгэх эсэхээ шийддэг. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.2-т “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.” Хэрэв маргаан үүсгэх үндэслэлтэй гэж үзвэл бага суудлын хуралдаанд бэлтгэх ажил хийгддэг. Энэхүү ажлыг 30 хоногийн дотор хийж гүйцэтгэх ба хэрэв шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгаж болдог байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23.2-т “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй  шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор  сунгаж болно.” Ингээд бодохоор 2 сар өнгөрч болох байна. Цаашлаад дунд суудлын хуралдаан их суудлын хуралдаан гээд үргэлжилвэл хугацаа бүр ч их ордог. Иймд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцсийн байдлаар шийдэх тэр үед сонгууль өгөх хугацаа тулсан байх аюултай. Хэрэв Үндсэн хуулийн цэцээс шинээр батлах гэж буй сонгуулийн хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарвал тэрхүү хууль хүчингүй болдог жамтай. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.4-т “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.” Гэтэл сонгуулийн хуулийн аль нэг заалт нь хүчингүй болвол сонгууль чухамхүү ямар хуулиар явагдах нь бүрхэг үлдэх талтай. Өмнөх хуулийн заалтыг сэргээн хэрэглэх гэтэл тэр нь сонгуулийн хугацаанаас 6 сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалттай зөрчилдөх тул сэргээх эсхүл өөрчлөх боломж байхгүй юм. Ингээд л нөгөө 2008 оноос хойш бидний дасал болсон ТӨРИЙН ГАЦАА дахиад л үүсэх магадлалтай. Ийнхүү төрийн гацаа үүсч сонгууль явагдах боломжгүй болбол Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн дагуу одоогийн УИХ бүрэн эрхээ үргэлжлүүлдэг заалт ч хуулинд бий. Үндсэн хуулийн 23.2-т “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.” Хэрэв хүчингүй болсон хуулийн заалтыг өөрчлөх болбол тэрхүү өөрчлөлт батлагдсанаас хойш 6 сарын дараа сонгууль болох учиртай болно. Өөрөөр хэлбэл одоогийн УИХ дахин 6 сар гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарвал одоогийн УИХ-ийнханд ашигтай. Гэтэл тэдэнд энэ нь хамгийн ашигтай хувилбар биш ч байж болно. Учир нь хэрэв зориуд Үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хууль батлаж дахин сонгогдохыг оролдож байгаа бол тэд сонгууль хугацаандаа болгохыг л хүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр хэрэв сонгуулийн хууль батлагдсаны дараагаар Үндсэн хуулийн цэцэд маргаан гарвал УИХ ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлж зөрчсөн ч байсан зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргуулахыг хүснэ. Цэц ч Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал улстөр гацаанд орох тул нүдээ аниж байгаад л зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргах магадлалтай. Ингээд л эцэст нь бид Үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийг хүссэн ч хүсээгүй дагаж сонголт хийхэд хүрч мэднэ. Энэхүү төлөвлөгөөг ч МАН АН гаргачихсан байхыг үгүйсгэхгүй. Сонгогчдын анхаарлыг тоо эсхүл тогтолцоонд хандуулж тохиролцоонд хүрэхгүй байна гэсэн үгээр хууль батлах явцыг удаашруулж байгаа энэхүү үйлдэл нь зохион байгуулагдсан ч байж болохыг анхаарна уу. Улстөр өөрөө урьдчилсан тохиролцсон жүжиг гэж нэгэнтээ хэлж байсан үг биелэлээ олохыг л харах үлдлээ.    
Shuud.mn
Сонин хачин
Stacee Vanhorne:
Hi there, just became aware of your blog through Google, and discovered that it is actually informative. I'm going to watch out for brussels. I’ll appreciate if you continue this in future. A lot of persons are going to be benefited from your writing. Cheers!
2011-12-12
chi iim odriin temdeglel ch bichej chadahgui bhaa daa unen asuudal shuu dee naad zuil chini huuliar ch notlogdoj bgaag oilgohgui bgaa bololtoi
2011-11-25
byy hyniig byydakhgyi. hyn byyg barij baigaad byydakh baikh gej bodjiinaa
2011-11-24
galzuu hun odtriin temdeglelee bichj yldeejee
2011-11-24
chi iim odriin temdeglel ch bichej chadahgui bhaa daa unen asuudal shuu dee naad zuil chini huuliar ch notlogdoj bgaag oilgohgui bgaa bololtoi
АНУ шинээр нээлтээ хийж байгаа кинонуудыг цаг алдалгvй үзэхийг хүсвэл www.terguun.net
2011-11-24