Н.Хүрэлбаатарыг батлан даалтад гаргажээ
2013-09-17

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг энэ сарын 13-нд батлан даалтад гаргажээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын эхээр эрх мэдлээ ашиглан, их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм. Харин түүнийг өдгөө гадуур байцаах боломжтой гэх үндэслэлээр батлан даалтад гаргасан байна.

Түүний нууц хүү болох Х.Энхбат гэгч нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны өөрийн эзэмшлийн орон сууцнаасаа хоёр сая 245 мянган юань, 6000 ам.доллар бүхий сейфтэй мөнгө алдсан билээ. Уг сейфтэй мөнгийг “Н.Хүрэлбаатар хадгалуулсан” гэж Х.Энхбат мэдэгдсэн нь экс сайдыг шалгахад хүргэсэн. Тиймээс Н.Хүрэлбаатарыг Сингапур улсад олон улсын хуралд оролцоод эх орондоо ирэхэд нь цагдаагийнхан баривчлан хорьсон билээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
болж дээ:
Эвий эвий манайд байх даа зүгэээр л байсан сан Яаманд очоод биш болсийм байх даа.Аятайхан ялгүй салаасай даа ХӨСҮТ ээс
2013-09-17
zochin:
Bi ene huniig sain medne. Medleg, bolovsroltoi chadvarlag zaluu. Uls turiin togloom bolj banadaa. Zugeer l ajlaa hiigeed yavj baihgui dee huurhii.
2013-09-17