НҮБ-ын Ерөнхий ассамблейн 98 дахь чуулган эхэллээ
2013-09-18

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Ерөнхий ассамблейн 98 дахь чуулган эхэллээ. Ассамблейн энэ удаагийн чуулганы дарга, Антигуа Барбудугийн дипломат Жон Уильям Эш хуралдаан эхэлснийг зарлаж алх тогшин  193 орны төлөөлөгч алга ташин баяр хүргэсэн байна.

Чуулганаар аюулгүй байдал, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, байгаль орчныг хамгаалах, цөмийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах зэрэг олон арван асуудал хэлэлцэнэ. Мөн Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, НҮБ-ын ажиллагааг идэвхжүүлэх асуудал хөндөгдөх юм. Мөн Сирийн асуудлаар тусгайлан хэлэлцэнэ.

Ирэх долоо хоногт Нью-Йоркт 131 орны төр, засгийн  тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирэх бөгөөд энэ нь тус байгууллага оршин тогтсоноос хойшхи хамгийн өндөр ирц болох гэнэ.

Ерөнхий ассамблейн чуулган 1946 онд НҮБ байгуулагдсанаас жилийн дараа 51 улсын бүрэлдэхүүнтэй хуралдаж байв. Харин одоо энэ тоо 193-д хүрчээ. НҮБ-д хамгийн сүүлд 2011 онд Өмнөд Судан улс эллсэн юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
WHAHAHAHA:
68 dugaar chuulgan geech! Garchgaa zas, mangar setguulchee!
2013-09-18
WHAHAHAHA:
66 dugaar chuulgan geech! Garchgaa zas, mangar setguulchee!
2013-09-18