БНСУ-ын эмнэлгүүд цахим виз олгож эхлэв
2013-09-19

  БНСУ-ын Хууль зүйн яам гадаадын иргэдэд үйлчилдэг өөрийн улсын зарим эмнэлэгт шууд цахим виз төлөөлөн мэдүүлэх эрхийг энэ сарын 1-нээс олгоод байгаа талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл сурталчилгааны хэлтсээс мэдээлж байна.   Ингэснээр, тус улсад эмчлүүлэх хүсэлтэй монгол иргэд заавал БНСУ-ын ЭСЯ-нд биечлэн очиж виз мэдүүлэх шаардлагагүй, тухайн эмнэлгээс ирүүлсэн цахим визийн лавлагаагаар БНСУ руу зорчих боломжтой болж байна.   Монгол Улсын хилээр гарахад уг цахим визийн лавлагаа нь гадаад паспортанд наадаг визийн хуудсын адил хүчин төгөлдөр байх аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин