Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана
2013-09-19

  Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар  “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай,  Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/ зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин