Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүх үйл явц тодорхой хэмжээнд байна
2013-09-19

УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар НҮБ-ын Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээнд манай улс нэгдэн орж, гишүүнээр элсэх тухай баримт бичигт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэв.

Энэ гэрээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх хамгаалах, зэвгийн хууль бус худалдаа, тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, эрх олгогдоогүй иргэд ашиглах,  түүнчлэн терорист үйл ажиллагааг санхүүжүүлэх, таслан зогсооход чиглэгдсэн юм байна.  Гэрээнд гарын үсэг зурж нэгдэн орсон гишүүн орон нь зэвсгийн хууль бус экспортыг зохицуулахтай холбоотой дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, шаардлагатай бүхий л арга хэмжээг авах  юм байна.  Уг гэрээтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Олон улсын гэрээнд нэгдэн орсонтой холбоотой дотоодын хуульд өөрчлөлт орох уу?

.

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:

-Хууль тогтоомжид өөрчлөлт орох байх. Өнөөдрийн тухайд гэрээнд гарын үсэг зурахыг л дэмих асуудлыг хэлэлцэж байгаа юм. Олон улсын гэрээнд гарын үсэг зурж,  гишүүнээр элссэний дараагаар БХЯ, ХЗЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, галт зэвсгийн худалдаанд хяналт тавьж, судалгаа гаргана.

.

УИХ-ын дэд дарга Л.Цог:

-Энэ гэрээнд хэдэн орон нэгдэн орсон байдаг вэ. Нэгдэн орсноор сөрөг зүйл байна уу?

-Сөрөг нөлөө байхгүй хэмээн хариулсан юм.

Олон улсын энэ гэрээнд 85 орон нэгдэн орсон байдаг байна. Гэрээнд нэгдэн орохын тулд таван улсаар соёрхон батлуулсан байх ёстой аж. Одоогоор дөрвөн улс манайхыг нэгдэн орохыг зөвшөөрч соёрхон батлаад байгаа юм байна.     Манай улс Зэвсгийн худалдааг зохицуулах  тухай олон улсын гэрээнд энэ сарын 24-26-нд болох НҮБ-ын Ассемблейн хурлын үеэр гарын үсэг зурах юм байна. Байнгын хорооны хуралдаанаар дээрх гэрээнд нэгдэн орох тухай гарын үсэг зурахыг дэмжлээ.

.

Дараагаар нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцсөн юм.  Манай улсад эрүүдэн шүүлт байдаг эсэхэд салбарынхан болоод иргэдийн дунд маргаан үүсдэг.  Харин Хуульзүйн сайд Х.Тэмүүжин дээрх асуултад -Өнөөдрийн нөхцөл байдалд эрүүдэн шүүх үйл ажиллагааны талаар бүрэн дүүрэн цогцоор нь гаргасан судалгаа тооцоо байхгүй. Эрүүдэн шүүх үйл явцыг цагдаа болон хуулийн байгууллагууд хаасан, далдалсан, нууцалсан байдалтай байсан. Хэрвээ хүлээн зөвшөөрчихвөл өөрсдөө хэрэгтэн болчихно гэсэн үүднээс ханддаг байсан.  Одоо манай яамны зүгээс эрүүдэн шүүх ажиллагаа ямар нөхцөл байдалд байгаа талаар бодитоор нь авч үзэхийн талд судалгаа явуулж  байна. Үнэхээр арга барилын хувьд, хууль тогтоомжийн хувьд, хандлагын хувьд гээд олон зүйлээс харахаар эрүүдэн шүүх үйл явц тодорхой хэмжээнд байна гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Зарим тохиолдолд энэ нь ноцтой хэмжээнд гарах тохиолдолд байна. Эрүүгийн хуулиар  эрүүгийн цагдаагийн ажилтан эрүүдэн шүүсэн бол хариуцлага тооцох ямар нэг механизм байхгүй.  Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч л зүйл бус харьцдаг үйлдэл хийж байгаад мөрдөн байцаагчид шилжүүлдэг. Тиймээс энэ намрын чуулганаар эрүүдэн шүүх ажиллагааг хязгаарласан тогтолцоог хийнэ. Цагдаагийн байгууллагын төвшинд хүний эрхийг зөрчсөн асуудал их байдаг юм билээ. Тиймээс эрхийг ямар байдлаар шилжүүлэх вэ гэдгийг харах ёстой.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Boevik:
Tsagdaa procuror shorongoor ailgadag, 1,2 jil shorond murduj baina geed l bailgaad daraa ni hereg bish boldog.Ene chini eruuden shuult bish uu? Zahaasaa avaad duuren baina.
2013-09-19
shichlel bish:
Tsagdaagaa zodoj gemteen gemt hereg uilden tsagdaagiin baiguullagaas halagdsan huniig tsagdaad butsaan abch Bayangol duurgiin tsagdaad darga bolgoson asuudal lab tanii yarij hiij baigaa shinchlel, oorchlolt bish baihaa ta ene asuudaliig medsen yum uu saidaa me
2013-09-19
Unen uu:
Moroorooo ajilaa hiij baisan tsagdaagaa zodoj gemteej baisan naad nohor chine heregt shalgagadaj baigaa humuusiig jinhene eruu shuult tulgaj baisan baihdaa Bilegt dargaa
2013-09-19
ZOCHIN:
SUHBAATAR DUURGIIN TSGADAAGIIN HELTEST AJILLAJ BAIHDAA TSAGDAAGAA ZODOJ GEMTEEN GEMT HEREG UILDEN TSGADAAGIIN BAIGUULLAGAAS HALAGDSAN HUN TANIIG HUULI ZUIN SAID HIIJ BAIHAD HULGAIGAAR TSAGDAAGIIN BAIGUULLGAD BUTSAN ORJ BAYANGOL DUUURGIIN TSGDAAGIIN HELTSIIN DARGA BOLJEE ENE YAMAR UCHIRTAI YUM
2013-09-19