Америкийн залуу тэрбумтны рейтинг гарлаа
2013-09-20

Залуухан  тэрбумтнуудыгFacebook”-ийг Цукербергтэй хамтран байгуулсан Дастин Московиц тэргүүлж байна. Түүний хөрөнгийг 5,2 тэрбум ам.доллараар үнэлжээ. “Форбс” сэтгүүл түүнийг 2010 оноос хойш нэр хүндтэй жагсаалтыг тэргүүлж байгаа хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэж байна. Марк Цукерберг түүнээс ердөө найман өдрийн өмнө төрсөн тул хоёрдугаарт ордог аж. Гэхдээ түүний хөрөнгө 19 тэрбумаар хэмжигддэг.

Гуравдугаарт, “ Napster”-ыг үүсгэн байгуулсан Шон Паркер бичигдсэн байна. Түүний хөрөнгө хоёр тэрбум доллар, 33 настай. Удаах байрт “Твиттер”-ийг үүсгэн байгуулалцсан Жек Дорси оржээ. Тэрбээр 36 настай.

Залуусын тоонд “Гүүгл”-ийг үүсгэн байгуулсан Сергей Брин, Ларри Пэйж нар ордог аж. Тэд 40 настай ч 50 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй. Тэдний өмнө хөрөнгөөрөө Билл Гейтс, Уоррен Баффет нар л бичигддэг.

“Форбс” сэтгүүл өмнө нь Америкийн тэргүүн баячуудын рейтингийг гаргасан бөгөөд Билл Гейтс 72 тэрбум долларын хөрөнгөөр манлайлсан юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин