Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өвөл болно
2013-09-20

  УЕФА-гийн гишүүн  54 орны холбоо 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өвөл болгох шийдвэрийг дэмжсэн гэж ФИФА-гийн дэд ерөнхийлөгч Жим Бойс мэдэгджээ. Одоо тэмцээнийг нэг, эсвэл 11,12 дугаар сарын алинд болгох талаар хэлэлцэж байгаа гэнэ.

Тэмцээнийг 2022 онд явуулах эрх авсан Катарт зун 50 градус хүрдэг тул тэмцээн зохиох боломжгүй хэмээн үзсэн аж. Дээрх шийдвэрийг эцсийн байдлаар эцэслэн ирэх  сарын 3-нд Цюрихт зарлана.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин