Төв аймаг Д.Сүхбаатарын одонт боллоо
2013-09-21

  Төв аймаг өчигдөр Д.Сүхбаатарын нэрэмжит одон хүртлээ. Энэхүү хүндэт шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  тус аймагт хүрэлцэн очиж, аймгийн төв талбайд, нутгийн ард иргэдийн өмнө гардууллаа. Ийнхүү Төв аймаг Д.Сүхбаатарын нэрэмжит одонт хоёр дахь аймаг боллоо. Энэ хүндтэй шагналыг өмнө нь Сэлэнгэчүүд хүртэж байсан юм.   Төв аймаг нь 1921 оны Ардын хувьсгалаас өмнө  Түшээт хан аймагт багтаж байсан бөгөөд 1923 оны 10 дугаар сараас Богдхан уулын аймаг нэртэй байсаар 1931 оноос одоогийн нэрээрээ нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт харьяалагдаж байгаад 1942 оноос одоогийн Зуунмод хотод төвлөрсөн байна.   Тус аймаг нь манай улсын хамгийн олон буюу 27 сумтай. Мөн аймгийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж хотуудтай тогтоосон харилцаа нь улам өргөжин ажиллаж байгаа аж. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
өөөө:
Нутгийн иргэдийн өмнө төв талбай дээр гэнэ үү. Худлаа мэдээлэл байна даа. Энэ сэтгүүлч нэртэй эрхэмүүд үнэн мэдээлэл оруулдаг болоосой.
2013-09-23
zochin:
Suxbaatariin bish bx aa Chingis xaaniix bx
2013-09-22
Ажиглагч:
Төв аймагт Элэгдоржийн хөшөөг босгох хэрэгтэй.
2013-09-22
zochin:
boliosoi, ichij uhmeer yumaa. bat uul ene hoyoriin am, ajil dandaa zuruh yumaa
2013-09-22
ZOCHIN:
NER N HVRTEL TUV . DVR N HURTEL TUV TUV SAIHAN NUTGIINHANDAA BAYAR HVRGIE.TURIIN SHILDEG ZVTGELTNVVDIIG TURUULJ EH ORNOO MAH SVV HVNSNII NOGOOGOGOOR OLON JIL HANGAJ IRSNIIG ZVW L VNELJEE. ODOO ZASAG ZAHIRGAANII VR ASHIGGVI NEGJVVDIIG NEGTGEH SANAL ZUW SHU.
2013-09-22
mglt:
bayar hurgie tov aimagchuuddaa
2013-09-22
zochin:
Tub aimagiin balgas bolchihson sum nertei gazaruudiig gazartai tegshileh tsag bolson doo.Dutuudorj mini huuruud bitgii ybaad bai.Sergelen.Bayantsagaan Argalant,Atar,edgeer sumuudiig bushuuhan tatan buulgaj tusub hemneh heregtei baina.
2013-09-22
mongol:
Odoo Erunhiilugchiin sanaachlagaar Uul baatriin hushuug undurlug gazar bosgovol yasiin be.
2013-09-21
olol:
hushuu araas ni ok
2013-09-21