Эмч, сувилагч нарт номын дуу сонсгоно
2013-09-23

Эмч, сувилагч нарт зориулсан “Эрүүл мэндийн үйлчилгээний соёл” сургалт ирэх аравдугаар сарын 14-нд эхлэх ажээ. Хоёр өдөр болох уг сургалтад оролцогчдод өвчтөний сэтгэл зүй, үйлчлэх соёл зэргийг АНУ, Сингапурт эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс заах юм байна. Мөн  өвчтөний эдгэрэлийн явцад эмч, сувилагч нарын харилцаа, ёс зүй, үйлчилгээнд хэрхэн нөлөөлдөг талаар хөгжингүй улс орнуудын жишээн дээр суурилан тайлбарлах ажээ.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин