Ангела Меркелийн нам ялалт байгууллаа
2013-09-23

Германы холбооны Бунтестагийн сонгуулийн санал хураалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтаар 42 хувийн санал авсан Канцлер Ангела Меркелиар удирдуулсан Христийн ардчилсан намыхан ялалт байгуулж, дахин дөрвөн жил төрийг барихаар болжээ. Сонгуулийн санал хураалтад 18-аас дээш насны 47 сая иргэн саналаа өгсөн байна.

Харин сөрөг хүчин болох Социал демократ намыхан 26 хувийн санал авчээ. Сонгуульд өрсөлдсөн 34 нам бүлэг 4000 гаруй нэр дэвшигч сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж, ялалт байгуулсан Ангела Меркельд баяр хүргэсэн гэнэ.

Санал хураалт өндөрлөж, ялалт байгуулсан Ангела Меркель иргэддээ хандаж “Та бүхэн агуу ард түмэн гэдгээ дахин баталлаа. Сонгуулийн өмнө амлаж байсан амлалт бүхнээ биелүүлэх боломж олгосонд баярлалаа. Илдийг хурцалж байж, хүч гаргадаг шиг, урам өгсөн та бүхэнд талархалаа илэрхийлж байна” хэмээн нулимс дуслуулан хэлсэн байна. Германы нийслэлд Ангела Меркелийн намынхныг дэмжигчид баярын жагсаал хийж байгаа аж. Энэхүү жагсаалд 50000 гаруй иргэн оролцож баяраа хуваалцаж байна хэмээн “ВВС” агентлаг уламжиллаа.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин