Стив Жобсын цаг хугацааны капсулыг гаргажээ
2013-09-23

Америкийн Колорадо мужийн Аспен хотод 30 жилийн өмнө Стив Жобсын  газарт булсан “Цаг хугацааны капсул”-ыг ухаж гаргажээ. Жобс 1983 онд Олон улсын дизайны хурлын дараа “Аспены цаг хугацааны капсул”-ыг газарт хийхэд оролцжээ. Үүнийг 20 жилийн дараа гаргах байсан ч тухайн үед олоогүй байна.

Харин телевизийн “ Газар ухагчид” шоунд оролцогчид капсулыг гаргаж иржээ. Дөрвөн метр урт хоолойд “Lisa компьютерийн хулгана, олон янзын зураг, бичлэг, зургаан шар айраг байжээ. Шар айраг мэдээж олсон хүнд шагнал болгох зориулалттай хийсэн байж.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин