Улаанбуудайн хураалт 12.3 хувьтай байна
2013-09-23

  Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамнаас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд улаанбуудайн хураалт 12,3 хувь буюу 35740 га талбайгаас 51 мянга 290 тонныг хураажээ. Ерөнхийдөө буудайн болц бүгд бүрэн боловсросон тул цаг агаар хүйтрэхэд хөлдөх магадлал бага байдаг аж. Энэ жил 290 мянга 414 га талбайгаас улаанбуудай хураан авах юм байна.   Харин төмсний тухайд нийтдээ 15110 га-аас хурааж авах бөгөөд одоогоор 6886 га-аас хураалт хийсэн байна. Тодруулбал төмсний хураалт улсын хэмжээнд 45.6 хувь буюу 98024 тонныг хураажээ. Хүнсний ногооны хураалт харьцангуй өндөр буюу 53.1 хувьтай, 49783 тонныг хураасан байна. Тэжээлийн ургамлын хувьд 32 хувьтай, 13087 тонныг, тосны ургамлын хураалт 10.4 хувь, 3736 тонныг хураажээ. А.Энхжаргал  
Shuud.mn
Сонин хачин