Он гарснаас хойш 14 732 иргэн нийслэлд шилжин иржээ
2013-09-23

  Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух иргэдийн бүртгэл мэдээллийн журам боловсруулж, мөрдөх заалт хэрэгжихгүй байгаа талаар нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдорж Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ. Тэрээр  “2013 оны эхний 8 сарын байдлаар 14 732 иргэн нийслэлд  шилжиж ирснээс 12 054 насанд хүрсэн хүн, 2 678 хүүхэд байсан. Харин өнгөрсөн онд 19 887 иргэн ирснээс 15 634 нь насанд хүрсэн иргэн, 4 253 нь хүүхэд байсан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн наймдугаар сард шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа.   Цаашид нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах талаар эрх зүйн хувьд боломж байхгүй. Хуулинд зөвхөн сонгуулийн үеэр л шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоодог” гэлээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
univishion gedeg hudalch luuverchin bain.Hudal helej zurat soliulj baina.Sar burt zasvartai geed zuragt tasalj baina.Tasaldlaas n bolood zuragt kompiter evderch baina
2013-09-23
zochin:
Хот гэдэг дуртай тэнэмэлүүд ажилгүй шаарууд цугладаг. Хулгай дээрэм хийх, хог ухах газар огт биш. Бээжинд гэхэд 20 жил амьдраад оршин суух эрхээ аваагүй хүмүүс зөндөө байна. Тэд эмнэлэгт төлбөртэй, хүүхдүүд нь төрийн үнэгүй сургуульд орох эрхгүй байдаг. Төлбөр төлнө гэсэн үг. Тэтгэвэр халамжийн тухай ярихчгүй. Харин хөрөнгө орууллалт хийсэн тохиолдолд хөнгөлөлт давуу эрх олгогддог. Амьдрах чинь нээлттэй. Гэтэл энд хаанаас ч юм ирсэн тэнэмэл эрхээ тулгаад...
2013-09-23
зочин:
УБ хотын Механик өсөлтөө зогсоохгүй юм уу Яадаргайтай мм багтаж шингэхгүй болчихоод байхад
2013-09-23
Зочин:
УБ хотод шинээр шилжиж ирсэн хүн бүрээс татвар авдаг болгьё. Нэг хүнээс 5 сая авч байвал яаах бол. Жилд нэг их наяд төгрөг цугларах нь тэр мөнгөөр Метро барьчих юм бишүү. Мөн гэр хороололд амьдарч агаар хөрс бохирдуулж багаа Чингэлтэй,Баянхошуу, Хайлаас, Гандан, 7 буудал зэргээс айл болгоноос жилийн 10 сая төгрөгийн Татвар авдаг болгоё. Тэгвэл тэд өөр газар шилжиж тэдгээрийн оронд орчин үейин орон сууцнуун сүндэрлэж болно. Утаа угаар байхгүй болно. Нийтийн эрх ашгийг дээгүүр тавьж дээрхи татваруудтай бол
2013-09-23