"Хүчит шонхор"-оос "Нарантуул-2" хүртлэх замыг өнөөдрөөс хаана
2013-09-23

  Өнөөдрийн байдлаар  39-р сургуулийн уулзвараас "Хүчит шонхор" зах хүртэлх 700 метр автозамын хөдөлгөөн хаалттай байна. Өнөөдөр орой буюу 9 сарын 23-ны 23.00 цагаас эхлэн энэхүү 700 метр замыг нээж, "Хүчит шонхор" захаас Нарантуул-2 захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг 10 хоногийн турш хааж хучилтын ажил хийх юм байна. Түүнчлэн  Зүүн 4 замын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг өнөөдөр орой 22.00 цагт хааж, хучилтын ажлыг гүйцэтгэснээр энэ сарын 25-ны 22.00 цагт нээхээр төлөвлөжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин