Шилдэг илтгэл хоёр сая төгрөгийн шагнал хүртэв
2013-09-23

  Өнөөдөр МУИС-ийн дугай танхимд “Ажилтай, орлоготой монгол хүн” онол, практикийн бага хурал болов. Тус хуралд 10 гаруй хүн хөдөлмөр эрхлэлтийн талаар илтгэл тавьж, шилмэл 10 шүүгч тэдгээрээс шилдгийг нь шалгаруулав. Нэгдүгээр байрт “Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох боломж, арга зам” илтгэл орсон бол “Аутсорсийн хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх боломж” илтгэл дараалж, тус бүр өргөмжлөл, хоёр сая төгрөгийн шагнал хүртлээ.   Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлэхдээ " Өмнөх жилүүдэд ид хөдөлмөрийн насны залуусынхаа тал хувийг гадаадад ажиллах хүч болгон илгээж, оронд нь ялангуяа барилгын салбарт ажиллагсдын 25 хувийг Хятадаас оруулж ирж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байсан. Энэ байдлыг халахын тулд МСҮТ-үүдэд мэргэжилтэй ажилчин бэлтгэж, тэднийг тогтвортой ажлын байраар хангаж, хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилгүйчүүдэд зуучлах болсноор хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжирч байна.   Манай яам цаашид энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэхийн тулд Хөдөлмөр судалгааны институт байгуулан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар онолын болон судалгаа, шинжилгээ хийж, мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллан үр дүнд хүрч байна"  гэв. Нөгөөдөр тус яамнаас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах ба 27-ны баасан гаригт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган болох юм. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин