Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгуулиа төлжээ
2013-09-24

  Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан энэ сарын 23-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 6667, хурд хэтрүүлсэн зөрчил 13621 бүртгэгдсэн байна.   Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн  63 хувь нь буюу 111,870,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн байна. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч байгаа аж.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин