Мансуурах бодис авч явсан иргэдийг саатуулжээ
2013-09-24

Өнгөрсөн ням гаригт БГД-ийн 22-р хорооны “Таац” дэлгүүрийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнууд мансууруулах бодис авч явсан машин илрүүлжээ.

Тодруулбал, сэжиг бүхий Toyota Alion автомашиныг шалгахад 27 настай иргэн Б нь найз О-ын хамт өөрийн автомашины арын багажинд мансууруулах төрлийн ургамал авч явсныг илрүүлэн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин