Зэвсгийн хяналтаа чангатгана
2013-09-25

Ерөнхийлөгч Барак Обама ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Ямар ч зорилгогүй халдлага бүрийг бид зогсоож дийлэхгүй байна. Гэхдээ бид ядаж нэг үйлдлийг зогсоож, нэг амийг аврахын төлөө хичээх ёстой. Тиймээс бид зэвсгийн наймаа, зэвсэг эзэмших зэргийн хяналтыг дээд зэргээр чангатгахын сацуу үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчихгүй байх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Гэхдээ зэвсгийн худалдаа, эзэмшилд хориг тавих тухай асуудал улс төрийн хүрээнд тийм ч хялбар шийдвэрлэгдэх зүйл биш болохыг ч тэрбээр онцолжээ. Өнгөрсөн хавар Барак Обамагийн талын Ардчилсан намынхан автомат зэвсгийн худалдаанд хориг тавих энэ төрлийн зэвсэг дэлгүүрүүдээр худалдаалахгүй байх тухай заалтыг үндсэн хуульд оруулж, нэмэлт өөрчлөлт хийх санал тавьсан билээ. Гэвч сенат уг хуулийн төслийг хүлээн аваагүй гэдгийг сануулсан байна.

Барак Обама “Хэрвээ тэр үед Ардчилсан намын саналыг хүлээн авсан бол өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байсан гэдгийг сана. Би ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхээр галт зэвсгийн чангатгах хуулийн төслийг өргөн барьж, иргэдийнхээ аюулгүй орчинг хамгаалах нэн түргэн хамгаалахаа төрийн тэргүүний хувьд амлаж байна” гэжээ.

 .

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин