Д.Орхонсэлэнгэ: Ямар ч хувийн сонирхол, дарамт байхгүй
2013-09-25

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн Архив сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бат-Амгалан хувийн ашиг сонирхлоос болоод ажилдаа орж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийсэн билээ. Түүнийг ажлынхаа компьютерээс мэдээлэл авч бусдад тараасан гэдэг үндэслэлээр шалгуулж гэм буруугүй нь тогтоогдсон ч ажилд нь эргүүлж авахгүй байна хэмээн мэдэгдсэн. Түүний мэдээллийн мөрөөр  Шүүхийн шинжилгээний үүндэсний хүрээлэнгийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Орхонсэлэнгэтэй холбогдож уг асуудлыг тодруулсан юм.

.

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн компьютерт цахим хандалт хийсэн гэх үндэслэлээр шалгагдсан Н.Бат-Амгалан мэдээлэл хийж, ажилдаа орж чадахгүй байгаагаа ярилаа.  Ямар асуудал үүссэн юм бол?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тамгын хэлтсийн ажилтны албан хэрэгцээний компьютерт цахим хандалт хийгдээд байгаа тухай мэдээлэл ирсэн. Энэ дагуу долоодугаар сарын 25-нд шалгалт хийсэн. Шалгалтын үеэр Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн архив, сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн Бат-Амгалангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютерээс тухайн компьютерт хандалт хийгдсэн нь тогтоогдсон. Харин Н.Бат-Амгалан өөрөө хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан.

.

-Танай албан хаагчийн гэм буруугүйг хуулийн байгууллага тогтоочихсон юм биш үү. Яагаад ажилд нь оруулахгүй байгаа юм бол. Эсвэл түүний оронд өөр хүн авчихсан юм уу?

-Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас энэ сарын 11-нд гаргасан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг манайх хүлээж аваад хуулийн хугацаанд прокурорт гомдол гаргасан. Байгууллага болон хувь хүний нууц учраас ямар үндэслэлээр гомдол гаргаснаа хэлмээргүй байна. Энэ гомдлыг эрх бүхий байгууллага эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох тухай яригдана. Шүүхийн шинжилгээний байгууллагаас түүнийг дарамталсан, хувийн сонирхлоор ажилд нь авахгүй байгаа зүйл огт байхгүй. Түүний албан тушаалд хэн нэгнийг томилоогүй. Бид төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой учраас тус хэлтсийн албан хаагч түүний ажлыг хавсран гүйцэтгэж байгаа.

.

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Баагий:
өө найзыг аймар хийсэн байна шт. Ямар ч сонин зураг тавьдаг юм. Зүгээр албаны зүгээс хариулт өгч байхад юунд доромжилном бэ.
2013-09-25
nnnn:
chi heden ond yamar surguuli togsson be ajilda tentsehgui end ted hoogdood yvdag bsan huuhen yah yag l mon l bna da
2013-09-25
nnnnn:
harah tsarainii aimshigiin tsrai muutiin tuil zavaan huuhen bna
2013-09-25
zochin:
Yamar utga uchirgui ym niiteldeg ym be. jxn tailbar hiigeech ehleed
2013-09-25