100 орны яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ
2013-09-25

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй  яруу найргийн уншлага дэлхийн 100 улсад нэгэн зэрэг буюу энэ сарын 28-нд болох гэж байна.

 Энэхүү үйл ажиллагаа нь энх тайван, улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө зохион байгуулагддаг бөгөөд манай улс  идэвхтэй оролцдог. Тухайлбал, энэ сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол” зэрэг их дээд сургуулиуд дээр яруу найргийн чөлөөт уншлага болно.

Харин Монгол дахь яруу найргийн нэгдсэн уншлага нь энэ сарын 28-ны 11:00 цагт Дашчойлин хийдэд болох бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм байна.

Тус уншлага гурав дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар анх санаачилжээ. Эхлээд зөвхөн яруу найрагчдын оролцоотой эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс дуу хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдээд байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин