Н.Батцэрэг: Алтыг төв банкинд тушаахыг дэмжиж байна
2013-09-25

"Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, Засгийн газрын сайд  нараас мэдээлэл сонссон байна.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

.

-Манай бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн таван хуулийн хэлэлцүүлгийн явцтай холбоотойгоор байр сууриа тодрууллаа. Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох  тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа.  Энэ хуулийн ажлын хэсэгт манай бүлгийн гишүүд  багтсан. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл дээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас тодруулга авлаа. Роялтийг буулгах шалтгаан, алтны худалдаа, төрөөс баримтлах бодлоготой холбоотой асуудлаар нэмэлт тайлбар авлаа. Энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд нухацтай хэлэлцэх нь зүйтэй юм. Зарим зүйл дээр гишүүд зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж байна. Үүнийг бүлгийн албан ёсны санал дүгнэлт болгож ирнэ. Тухайлбал алтны экспорт эрхлэх асуудлыг зөвхөн төв банкинд шилжүүлсэн байгаа. Мөн Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг дагаж мөрдөх тухай хуулийг яаравчлан хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцье гэсэн санал гаргаж байгаа. Уг хуулийн үйлчлэлийн хүрээнд хамрагддаг нийгмийн янз бүрийн бүлэг давхрага байдаг. Ажил нь зогссон байгаа компани, байгаль орчныг сүйтгээд хохирол учруулсан ч  нөхөн төлбөр олгогдохгүй байна гэж иргэд ярьдаг. Хуулийн үйлчлэлийн хүрээнд Засгийн газар 650 тэрбум төгрөгийг алт олборлож байсан компаниудад олгох шаардлагатай болсон. Төсөв хүнд дарамттай байна. Ингээд тал талын эрх ашиг, сонирхлын дунд байгаа хуулийн төсөл учраас сайтар судалж, хэлэлцүүлэг явуулсны дараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлах ёстой гэж үзсэн хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

.

-Алт  экспорлохыг төв банкинд олгох заалтаас шалтгаалаад хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж байна уу?

-Өнгөрсөн 20-иод жилд алт олборлолт хийж, алтны чиглэлээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжлээ. Бид маш их алтаа гадагш нь алдсан байдаг. Алтнаас олох орлогоороо төсвийн бүрдүүлэлтээ сайжруулъя  гэж 68 хувийн гэнэтийн ашгийн татвар санаачилсан боловч харамсалтай нь алтны  худалдааг далд хэлбэрт оруулчихлаа. Алтнаас орлого олж амь зуудаг иргэдийн яриаг сонсоход хүндрэлтэй асуудал их тулгардаг юм билээ. Байгалиас эцсийн бүтээгдэхүүн чигээрээ олборлож болдог ганц бүтээгдэхүүн нь алт. Бид 2005 онд 20 мянган тонн алт олборлосон нь өндөр үзүүлэлт. Гэтэл өнөөдөр долоохон тонныг олборлосон мэдээлэлтэй байна. Сүүлийн долоо  найман жилд алтны олборлолт  буурсан байна. Төр алтны бодлого дээрээ хяналт тогтоож чадаагүйгээс ийм байдалд үүсч байна. Алтаа төв банкинд тушаасан тохиолдолд роялтийн татварыг 2,5 хувьд оруулъя, тушаагаагүй нөхцөлд таван хувь чигээр авъя гэдэг байр суурьтай байна. Алтны экспортыг төв банкинд шилжүүлснийг зүйтэй гэж үзэж байгаа.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
teneg:
20000 tonn alt hezee olborloov. 20 bishuu. tgd ouy tolgoi n alt yahiin dahiad tedend mungu ideh guuli gargah geed bgaamuu
2013-09-25