Н.Батбаяр: Эрх олгож байгаа болохоор үүргээ биелүүлэх ёстой
2013-09-26

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудыг хүчингүй болгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей "Хөрөнгө оруулалтын хуулиар тогтворжуулах гэрчилгээ олгоход хугацааг нь 5-25 жил гэж тогтоосон нь зөв. Харин  Улаанбаатарт 6-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал хоёр жилийн дотор хөрөнгөө хийсэн байх ёстой"  гэж байгаа нь хэр зохистой вэ? Хөрөнгө оруулагчдад хөрөнгөө хурдан оруулж гэж шахах нь зөв үү?" гэсэн асуулт тавьж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл:

-Тогтворжуулах гэрчилгээ авчихаад хөрөнгөө оруулахгүй бол яах вэ. Тиймээс хөрөнгө оруулалтыг хазаарлаж байгаа юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

-Эрх олгож байгаа болохоор үүргээ биелүүлэх ёстой.  Хөрөнгө оруулалт хийхэд нь үүрэг өгсөн. Хөрөнгө оруулагчдад хөшүүрэг байх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараагаар Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой гарсан зарчмын зөрүүтэй  60 гаруй саналыг хэлэлцлээ.  Хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.доллараас дээш босго тавьж байгаа. МАН-ын бүлэг үүнд эсрэг байр суурьтай байгаа аж.  Хөрөнгө оруулагчдад тавьж байгаа энэ босгыг 300 мянган ам.доллар болгох хэрэгтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал тавьсан боловч байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.

Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл энэ саналыг бодит амьдрал дээр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэж үзсэн бол гишүүн Д.Ганбат "Би эсрэг байр суурьтай байна.  Энэ санал өрсөлдөөнийг хааж байгаа хэрэг" гэсэн юм.   Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэмжээгүй ихийг ав л гээ биз дээ. Хөрөнгө оруулалтаар яах гэж
2013-09-26