Замын хөдөлгөөнд саад учруулбал хариуцлага тооцно
2013-09-26

  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөний зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газартай хамтран “Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих хөдөлгөөний хяналт,  зохицуулалтыг сайжруулах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.   Энэ ажлын хүрээнд зорчих хэсгийн 1-р эгнээ автобусны зогсоол орчимд түр болон удаан хугацаагаар зогсож замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хариуцлага тооцох юм.   Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд эгнээ байр буруу эзлэх, гүйцэж түрүүлэх зэрэг зөрчил гаргаж байгаад хяналт тавьж, хариуцлагыг өндөржүүлэх, их багтаамжийн автобусны жолооч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой оролцох талаар сургалт зохион байгуулахаар болжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
СХД БГД:
СХД,БГД- н цагдаа нар ажлаа хийдэггүй ш дээ.баруун 4 замаас ханын материал чиглэлд оройн 10 хүртэл түгжирч байна.ЗХУТөв гэж нэг духнууд байна.гэрэл дохиогоо зохицуулахгүй.бодвол томчуудаас нэг нь ч тийшээ явдаггүй юм аа даа кк
2013-09-27