Зарим автобусны буудлыг нүүлгэх талаар санал асууна
2013-09-26

Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт удаа дараа санал ирүүлсэн байна.
Замын цагдаагийн газраас тус автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээр дээрх автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үзэж байгаа юм.
“Баруун 4 зам” автобусны зогсоол л гэхэд  “Энхтайван найрамдлын ордон”-ы зогсоолоос 560м, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 м зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл 500 м байна.
Уг зогсоолоор өдөрт дунджаар /давхардсан тоо/ 120 000 иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгааг нийслэлийн Тээврийн газар хийсэн байна. Мөн зогсоолуудыг хаасан тохиолдолд эргүүлэн сэргээх газар байхгүй, зогсоолын стандартаа зөрчих, иргэдээс ирэх санал гомдлыг тус газар хариуцан барагдуулах боломжгүй зэргийг үндэслэн зогсоолуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Олон нийтийн санал асуулга” явуулахаар болсон байна.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Нийтийн тээврийн микроавтобусууд дэндэж байна. Аюулгүй ажиллагаа байхгүй хүн тээвэрлэж яваагаа мэддэггүй бас шаардлага тавихаар таксигаа бариад яв гэдэг ёс суртхуунгүй бүтүүлэг байна. Мөн Нарантуулруу очиход 700 төгрөг, буцахад 1000 төгрөг тэгээд 3 хүний суудалд зах орсон хүн ямар нэгэн хэмжээний бараатай байдаг ачаатай хүмүүсийг чихээд 4-р нь суулгадаг. Энэ асуудлыг хянах газар энэ төр засагт байнауу. Магнайд дамжуулж өгөөч
2013-09-30
иргэн:
Бас нэг санал байнаа. Баянхошуу урдуураа 5 номер 67-р сургуулийн хажууд зогсоод шууд Жанцан эргээд бараг эцсийн буудлын наахана зогсдог энэ буудал хоорондын зай дэндүү хол тойрог өнгөрөөд нэг зогсоол байх хэрэгтэй. Ард түмэн саналаа илгээгээрэй. Мөн хойгуураа 25-н ноймер мөн 112-с Жанцан эргээд зогсдог 112 ба Жанцан 2-н хооронд нэг буудалтай боломоор байна
2013-09-30
zochin:
Sappora nuhen gartstai bolmoor ym.Gerlen dohio garj ireed ybgan zam deer gatsdag.Urguugiiin buudaliig Hishig tubruu shiljuul.17iin buudal mash hetsuu.
2013-09-27
монгол хүн:
хотын төвийн хоёр сургуулийн хүүхдүүдийн автобусны буудлын тухай яриаг яагаад нийслэлийн тээврийн газрын сонорт хүргэх гээд байгаа нь инээдтэй жаахан асуудал шүү. гэтэл баянзүрх дүүргийн 16 хорооллоос цааш амьдрах эрдэнэтолгой, цахлай,2 буудал, шархадны эцсийн оршин суугчид жилийн дөрвөн улиралд замын түгжрэлд уураа барж яваа нь хэнд сонин байх асуудал вэ. том захуудыг хотоос гаргах цаг нь болсон. тэр дундаа техникийн захыг хамгийн түрүүнд...
2013-09-27
hulguu.:
niitiin teewert yawj baigaa mikro bolon tom oworiin awtobus-nii jolooch nariig dvrmeeree yawdag bolgohgvi bol awtobus-nii zogsooliig myanga uurchilsun ch tvgjirel heweeree l baina.
2013-09-27
irgen:
tiimee avtobusuud karmaandaa orj zogzohguigees tugjrel gardag, egneegeeree yvahgui buudlaas hudluud l bie bieniihee urd oroh geed 2 ,3-r egneeruu dairsan heveer baina. 13 horoololiin chigleliinh bainga ingej yvdag,ystoi uur hurmeer teneg jolooch nar. Zuun chigleliin troleibusnii etssiin buudliig ariinh n zamd zogsooliighiimeer bna, buh avtobus, troleibus, micronuud tuv zam deer zeregtseed zogsohoor ugluu oroi tend tugjrel uusdeg,
2013-09-27
Buudal gej bichiheer buu geed comment horivdoo harilcaa holboozohitsuulah novshoo:
UB-d avtobusnii buudaliin karmand yag orj zogsdog neg ch avtobus baidaggui dee.ted karmand orohgui naad tald ny zamiin 1-r ursgalaa haaj zogsoj baigaad yavdag.jolooch nar ny ergui tolgoinuud.medeej zahirluud ny bas ergui
2013-09-27
oyunerdene:
bas neg buudal bnaa. 17s hailaast ruu ergengvvt uulzwar dr awtobusnii zogsool bga teriig deeshlvvleh gj ug ni shini zogsool deed tald barisan ym shig bna lee tend awtobuss ni zogsohgvi door zogsood bh yma.gerlen dohiogoor mashin ergeed oronguut baahan awtobuss zogschihood hudulguund saad uchruulj tvgjrel vvsgej bna bas awtobussnii araas ergeed orohoor genet zogsoj awaar osol ih garch bna ene talaar heleh gsn ym
2013-09-26
deegii:
ene yag vnen harin baruun 4 zamiin buudal bolj b.na tend deereec ireh hodolgoond mash ih caad bolj tvgjrel bogodog bucad ni bvgd heregtei mon abtobuc zogcool karmaandaa gyitsed orood baival tvgjrel vvcehgvi b.h
2013-09-26
энгийн зорчигч:
Энэ нийтийн тээврийн газар ажлаа хийгээчээ. Баруун талаас хот руу орж байгаа автобусууд ТБД андуудын буудал дээр зогсохоо болиод удаж байна. Их наран-26 автобус л алдаг оног гуйлгаж байж шулуун зам дээр буулгаж хаячихаад явах юм. Уг нь урд талд нь автобусны буудал байсаар байтал зогсож байгаа автобус ганц алга. Ниитийн тээвэр лүү утсаар яриад ч арга хэмжээ авч өгөхгүй юмаа. Одоо хаана хандах вэ?
2013-09-26
Bayaraa:
Наад автобусны буудлууд чинь бүгд л хэрэгтэй шд ээ. Жишээ нь Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, ШУТИС-ийн оюутнуудын хувьд 64-р дэлгүүрийн автобусны буудал хэрэгтэй. Хэрвээ энэ буудал алга болох юм бол олон оюутан хичээлээсээ хоцорно. Хажууд нь байдаг баячуудын хүүхдүүд сурдаг Орчлон сургуулийг хотоос зайдуу газар нүүлгэвэл таарна. Тэр зам дээр түгжрэл үүсдэг шалтгаан нь Орчлон сургууль шүү дээ. Хичээл орох, тарах цагаар тэр зам бүхэлдээ жийпний зогсоол болдог.
2013-09-26