“Мөнхжин-Од” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор санал хүргүүлэв
2013-09-27

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороонд байрлах "Нэмоол" ХХК-ийн хүнсний дэлгүүрт “Мөнхжин-Од” ХХК-д үйлдвэрлэсэн “Мөнхжин” нэртэй 500 гр болон 750 гр-аар савласан архинууд нь Оюуны өмчийн газраар баталгаажуулсан бусдын барааны тэмдэгтэй шилэнд савлагдан худалдаалж байсныг ШӨХТГ-аас тогтоожээ. Тиймээс уг архины борлуулалтыг зогсоон архины акзизыг “Мөнхийн үсэг групп” ХХК-д хүргүүлж дүгнэлт гаргуулахад хуурамч болох нь тогтоогдсон юм.   Иймд тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэхээс гадна Өрсөлдөөний хуулийн 12.1.4-т заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яаманд хүргүүлсэн байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ulaan:
boljdee neg ch gesen arhinii uildber haalgaa baribal dalaid dusal nemer gedgiin adilaar bolj bnaa
2013-09-27