Гамшгийн эрсдлийг бууруулах талаар ярилцав
2011-11-25

Онцгой байдлын ерөнхий газар улсын албад, яамд, аймаг, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага  ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, холбоод, сайн дурынхан бусад хамтрагч байгууллагуудын  хоорондын уялдаа холбоо,  харилцан ажиллагааг  сайжруулах  улмаар  Гамшгийн эрсдлийг бууруулах  түншлэл хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл хороо байгуулахад тус байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилготой "Гамшгийн эрсдлийг бууруулах түншлэл хамтын ажиллагаа " үндэсний семинар болсон. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг нэгтгэх, энэ талаар хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгах, дүн  шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж гаргах, талуудын хооронд зохицуулалт хийх бөгөөд зөвлөлийн дэргэд эрсдлийг бууруулах санг бий болгож ажиллах юм. Үндэсний зөвлөлийн дэргэд санг байгуулснаар гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр ба хувийн хэвшлийн харилцан ажиллагаа болон хамтын  оролцоо сайжирах, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах үйл ажиллагааг үндэсний түвшинд авч үзэх, түүнд чиглэсэн хөрөнгө санхүүжилтийг бий болгож,  гамшгаас хамгаалах арга хэмжээг улс, аймаг сум орон нутгийн төвшинд зохицуулах  хөшүүрэг бий болох юм. Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар чуулганаас Маргаашийн аюулгүй байдлын төлөө өнөөдөр хөрөнгө оруулалцгаая-Орон нутгийн үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэсэн уриалга гарсан ба Үндэсний зөвлөлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго, ач холбогдолтой нийцэж байгаа юм. Дэлхийн бусад Улс орнуудад түншлэл хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний түвшинд байгуулснаар  байгууллага хоорондын хамтын ажиллагаа  бэхжиж аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй хохирлыг бууруулах, эсрэг бэлэн байх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаад иргэд олон нийт хувийн хэвшлийнхнийг татан оруулж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг авах, эрсдлийг бууруулах сан байгуулж, гамшигтай тэмцэх арга хэмжээн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  талаар ихээхэн амжилт олж байгаа болно. Тус семинарт төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагын төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож байна.
Shuud.mn
Сонин хачин